ТАЛИЙГААЧИЙГ БУРУУТГАХЫН ТУЛД Х.АНХБАЯРТ ГУРВАН ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

Шүүх“Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаяр нь Газрын тосны дарга талийгаач Д.Амарсайханд авлига өгсөн гэх хэргийн шүүх хурал Дүүргийн Эрүүтийн хэргийн анхан шатны II шүүхэд хоёр өдөр болж өчигдөр орой 20:40 цагт шийдвэрээ танилцууллаа. Шүүх хуралдааныг Дүүргийн Эрүүгийн хэргийн II шүүхийн шүүгч Б.Батболор даргалж шүүгч Г.Ёсэн-Эрдэнэ, С.Батгэрэл, улсьш яллагчаар Нийслэлийн прокурорын газрьш прокурор О.Сарангэрэл нар оролцсон юм.

Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлаар “Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаярыг авлига өгсөн хэмээн үзэж, гурван жилийн ял оноож, Газрын тосны газрын дарга талийгаач Д.Амарсайханыг авлига авсан хэмээн үзсэн ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.3-т заасны дагуу гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан хэрэгсэхгүй болгосон юм. Харин энэхүү хэрэгт холбогдоод байсан “Тэнгри холдинг” компанийн ерөнхий менежер Ц.Чандмань. менежер Н.Отгонболд нарыг буруугүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Шүүх хурлаар Тазрын тосны газраас зарласан нээлттэй тендерт “Тэнгри холдинг” компанийг шалгаруулсныхаа хариуд талийгаач Зайсангийн “Роял Грийн Вилла” хотхонд 160 ам метр талбайтай орбн сууцыг гараашийн хамт авлигад авсан. Ийм авлигыг өгөхдөө ‘Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаяр талийгаачийн ахынх нь хүү Ц.Чандманийн нэр дээр орон сууцыг шилжүүлсэн бөгөөд гэрээг ‘Тэнгри холдинг” компанийн ерөнхий менежер Н.Отгонболд хийж, авлигыг халхавчилсан хэмээн үзэж, “Роял Грийн Вилла” хотхон дахь орон сууцыг гараашийн хамт хурааж, улсын орлого болгох шийдвэр гаргасан юм.

Гэхдээ энэ удаагийн шүүх хуралдаан Монголын хууль хяналтын байгууллагын үнэн төрхийг илчиллээ гэхэд хилсдэхгүй. Өмгөөлөгчдийн хүсэлтийг үл хэрэгсэн, хуний амь хохирсон хэрэгт хамаатай байж болох прокурорыг улсын яллагчаар оруулж шүүх хурлыг хийсэн. Мөн шүүхээс гаргасан шийдвэр нь ойлгомжгүй. Учир нь шүүх авлигад өгсөн гэж үзээд эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэсэн нь Ц.Чандмань, Н.Отгонболд нарыг авлига өгөхөд зуучилсан, мөн нуун далдалсан хэмээн үзэж байгаатай агаар нэг юм. Тэгсэн хэрнээ шүүх бүрэлдэхүүн ямар үндэслэлээр Ц.Чандмань, Н.Отгонболд нарыг буруугүй хэмээн үзэж, авлигад өгч авалцсан хэмээн тодорхойлоод байгаа байр, гараашийг улсын орлого болгож байгаа нь бүрхэг хэвээр үлдлээ.

Энэ бүгдээс Газрын тосны дарга асан талийгаач Д.Амарсайханыг ямар нэг аргаар буруутай гэж харагдуулахын тулд хэчнээн сараар шалгаж байна хэмээн сунжруулж, сэжигтнүүдийг нь шорон дамжуулан хорьж залхаасан төдийгүй нэгнийх нь аминд хүрсэн хэргээ яаран сандран шийдвэрлэлээ хэмээн ойлгогдохоор байгаа юм. Хэрвээ шүүх бүрэлдэхүүн Д.Амарсайханыг буруугүй гээд шийдчихвэл хууль хяналтын байгууллагаас түүний амийг нэхэх эцэс төгсгөлгүй дайн эхэлнэ гэсэн хардлага үнэний ортойг энэ хурал харууллаа. Тиймээс үүнийг зогсоох, шүүх, прокурор, АТГ-ыг буруугүй гэж харагдуулах цорын ганцхан арга бол талийгаачийг яллах. Үүнийгээ ч шүүх тун шуурхай биелүүллээ.

Талийгаачийг буруутай хэмээн харуулахын тулд зайлшгүй ‘Тэнгри холдинг”-ийн Х.Анхбаярыг яллахаас аргагүй. Анхнаасаа сураг ажиг төдийхнөөр хэрэг үүсгэж. улмаар энэ олон сар мөрдөн байцаалтаас оргон зайлах магадлалтай гэх үндэслэлээр хорьж, цаашлаад цагдан хорих хутацаанд сэжигтэн амь насаа атдчихаад байхад хуулийн байгууллага шалгасан үндэслэлээ ч тодорхой тайлбарлаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн хэргээ ийн шийдвэрлэлээ.

Р.ПҮРЭВЛХАМ: ШҮҮГЧ “ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН ТОГТООЛ БАЙХГҮЙ НЬ ХАМААГҮЙ, БАЙЦААСАН НЬ Л БОЛ БОЛЛОО” ГЭЖ ЯРЬЖ БАЙГААГ ОЙЛГОСОНГҮЙ
Шүүх шийдвэрээ сонсгосны дараа бид талийгаач Д.Амарсайханы өмгөөлөгч Р.Пүрэвлхамтай уулзсан юм.

-Шүүхийн шийдвэртэи санал нийлж байна уу?
-Та нар шүүхийн шийдвэрийг сонслоо. Д.Амарсайхан агсныг гэм буруутайд тооцоод Эрүүгнйн байцаан шийтгэх хуулийн 24.1.3 зааснаар хэрэгсэхгүй болголоо. Гэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн асуудлыг шүүх энгийн нэг зүйл мэт шийдэж байгааг нь би ойлгосонгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлд яллагдагчаар татах, яллагдагчийг байцаах гэсэн заалтын дагуу татсан тогтоолгүйгээр яллагдагчийг байцаасан байцаалтаар энэ хэргийг шийдэж байгаа нь ямар нэгэн байдлаар түүнийг гэм буруутайд тооцохгүй л бол нас барсан үйлдэлд нь хариуцлага хүлээнэ гэсэн үг гэж би ойлгож байна. Шүүгч тайлбартаа “Өмгөөлөгч өнөөдөр хүнийхээ гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх гэж хүсэлт тавьсан” гэж хэлсэн.

Гэтэл би үйлчлүүлэгчийнхээ гэм бурууг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нарийвчилсан заалт байхгүй болохоор бид яаж ч чадсангүй. Шүүгч нь “Энэ хүн нас барчихаар яах ёстойг бид мэдэхгүй байна. Энэ хүнийг бид буруутай гэдгийг тогтоосон. Яллагдагчаар татсан тогтоол байхгүй нь хамаагүй байцаасан нь л бол боллоо” гэж ярьж байна. Энэ бол маш том алдаа. Хууль зөрчсөн үйлдэл шүү дээ.

-Давж заалдах уу?
-Давж заалдана. Яагаад “байцаасан л бол боллоо” гэж хэлснийг би ойлгосонгүй. Хэрвээ байцаасан баримт буюу ямар ялыг өөрчлөн сонсгосон нь өнөөдөр хэргийн материалд байхгүй. Тэгсэн хэрнээ шүүх байцаалт өгсөн тэмдэглэлээр яллагдагч гэж тооцоод хэргийг шийдэж байна. Эцсийн эцэст шүүх гэдэг байгууллага Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8.1-т заасныг ягштал баримталж, чанд сахих ёстой. Хэрвээ биелүүлээгүй бол 8.2-т зааснаар хариуцлага хүлээнэ гэсэн энэ заалтаа зөрчөөд байж байна.

 

 

Б.ДАВААТОГТОХ Э.ДЭЛГЭРМАА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих