Машин эзэмшигчийн аюулгүй байдал
-Машинаа гэрэлтүүлэгтэй, хүмүүст ил харагдах газар тавьж байх. Төлбөртэй зогсоол илүү найдвартай.
-Хуучин машин худалдан авсан бол юуны өмнө түлхүүрийг нь солиулах.
-Машинаа кинотеатр, усан сан, театр зэргийн үүд, ойр орчимд хараа хяналтгүй тавихгүй байх. Тийм газар удаан саатна гэдгийг хулгайчид мэддэг.
-Шинэ машинаа ойр, ойрхон угаах хэрэггүй. Бага зэрэг хуучин мэт харагдаж байхад гэмгүй.
-Машиндаа гэрэл бууруулагчийг дотроос нь наах сайн байдаг. Цонх нь тэр бүр шууд хагарчихдаггүй.
-Машинаа тавихдаа дохиоллоо залгаж, залуураа түгжих (гэхдээ хамгаалалтгүй газар).
-Тээшиндээ элдэв зүйл орхихгүй байх, орхивол сокин, хуучин бүтээлгээр бүтээх.
-Ямар ч тохиолдолд жолоочийн биш хаалга, цонх хаалттай байхад гэмгүй. Дэлхийн томоохон хотын мэргэшсэн гудамжны дээрэмчид ногоон гэрэл асаж байх үед ч цонхоо онгойлгоод явж байгаа машинд нэвтэрч шууд дээрэмддэг тохиолдол их гарах болжээ.
-Машинаараа хүн тээвэрлэж халтуурдах хэрэг гарвал ганц хүнийг болж өгвөл ардаа биш урд суудалдаа суулгаж аюулгүйн бүсээ бүсэлж явахыг хүсээрэй.
URL: