Оршуулгын тухай журам зөрчвөл торгууль төлнө

оршуулгаНИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журмыг баталлаа. Журам батлагдсанаар оршуулгын газрын хил хязгаарыг хэрхэн тогтоох, ямар тохиолдолд хаах нь тодорхой болох аж. Мөн оршуулгын үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг тодорхой болж, ил тавьсан шарилыг тойрсон гомдол, саналыг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх, суурьшлын бүсэд ил задгай шарил тавьсан иргэн, аж ахуйн нэгжид хариуцдага тооцох тухай журамд тусгажээ.

Журамд нийслэлийн нутаг дэвсгэрт шарил ил тавих, зөвшөөрөгдсөн газраас бусад газар талийгаачийг оршуулах, цэвэр ус, булаг шандын эх, газар тариалан, аялал зуучлал, иргэдийн суурьшлын бүс, нийслэлийн ногоон бүс зэрэг стратегийн ач холбогдол бүхий бүсүүдэд оршуулгын газар байгуулах, хамгаалалтын бүс дотор газар олголт хийх, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхүйц зан үйлээр оршуулга хийхийг хориглохоор заажээ. Энэхүү журмыг зөрчвөл иргэн аж ахуйн нэгж, байгууллага, лам хуврага, бөө удган нарт хөдөлмөрийн хөлсийг 3-10 дахин нэмэгдүүлэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах юм байна.

 

 

ӨДРИЙН ШУУДАН

 

Холбоотой 5 мэдээ


Ерөнхий сайд залуусыг “гомдоов”
Төрийн хүн гэдэг төлөв түвшин, үг хэл нь хүртэл даацтай байх учиртай. Гэвч төрийн маань гурван өндөрлөгийн нэг

Тааж болдоггүй, итгэх аргагүй ТЭЦ-V
ТЭЦ-V-ийн тендер энэ янзаараа бол дахиад л бүтэлгүйтнэ гэж салбарынхан нь тухайлбал,

Хятад хүрд дотор ”ҮХ” гэж бичсэн ханзаар дүүрэн байжээ

Саяхан хятадаас орж ирдэг “Мөнгөний мод”-ны хатгамалын зооснууд дээр “үх” хэмээн бичсэн байсан нь шуугиан тарьж байсан.



URL:

Сэтгэгдэл бичих