“Тэнэг”-үүдийн төлөө төр ажилладаг болжээ

-11062014-1402453787-159180894-social_networkЦахим ертөнцтэй хожуухан танилцсан ч бид дэлхийн хөгжлөөс нэг их хол хоцроогүй. Залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дуу хөгжим, дурсамж, амьдралын мөч бүхнээ хуваалцах фэйсбүүкийг сонгохнь элбэг.

Нэг “гоё” үг хэлчихээд жиргээчдэд таалагдаж байна уу хэмээн харна. Жиргээнээс олж авсан ховоо ажил болгож ярина.

Цаашлаад твиттерт дундаж насны иргэд илүүтэй анхаарал хандуулж энд өөрийн бодол, өрөөл бусдаас авсан сонин содон мэдээллээ хуваалцдаг болоод байгаа. Гэвч энэ бүхэн сүүлдээ утгаа алдаж дууслаа. Бид энэ хоёр сүлжээг дэндүү буруу утгаар нь ашиглах болоо. Зохион байгуулалттай хэсэг бүлэг, нам эвслийн төлөө үхэн хатан тэмцэж байгаа хэсэг бүлэг зориуд зохион байгуулалттайгаар худлаа мэдээлэл тараадаг, хов живийн чанартай асуудлаар нэг хүнийг гишгэх газаргүй болтол нь дэвсэлдэг боллоо.

Хэрэгтэй мэдээлэл гэхээс илүүтэй хэн нэгний ул шагайсан, хов жив хөөцөлдсөн мэдээллийг түлхүү тавина. Ингэж таашаал авдаг уу, эс бөгөөс нийгэм ингэтлээ бохирдож гүйцсэн үү. Ямар ч хамаагүй нэг зураг олж шэйрлээд хотын төвд цөмийн хаягдал булшлах гэж байна хэмээн “эргүүтнэ”. Монголын нийгэм, төр засаг, төрийн байгууллагууд бүгд хов живээр ажлаа явуулдаг болчихож.

Цөмийн хаягдал булаагүй хэмээн төлбөр төлөн байж мэдэгдэл хийх нь эмгэнэлтэй. Өөр нэг гажиг зүйл бол твитерчид. Тэнд ер нь ажил хийдэг хүн гэж байдаг болов уу гэж гайхмаар. Уг нь бичиж ярьж байгаа нь яах аргагүй л энд тэндэхийн салбарт хэрэг болох мэргэжилтэй хүмүүс байгаа юм.

Гэтэл тэдний хийдэг ажил ердөө л хов жив. Өдөр болгон, цаг минут тутам түүнийг ширтэж суугаа хумүүс ажил хийдэг гэдэгт эргэлзэх. Ийм нөхдүүд л төрийн албанд сандал суудал бөглөж, хэн нэгний эсрэг санаатай, санаагүй хов жив хутгаж суугаа юм. Өнөөдөр Нарантуул зах дээр наймаа хийж суугаа, хувийн хэвшилд цалингаас цалингийн хооронд амьдарч яваа бидэнд Эрдэнэчимэг бензээ унах, З.Энхболд ухаантай жиргэх, “Танхай эмээ” төрийг гутаах нь огт хамаагүй. Хоногийн хоолыг нь залгуулдаг ажлаасаа салахгүй байх нь амьдралын үнэ цэнэ болчихоод байна. Улстөрчдийн уран цэцэн бурахдаа ашиглах болсон “ТҮЦ”-ээс тал талх авч идэж байгаа ард түмний төлөө төрийн ажил явахаа больсон.

Хов бүхэнд хариулт өгч, арчаагүй авгай нар шиг хэрүүл хардалтаар ажлаа явуулж байгааг нь хэн ч зөвтгөхгүй биз. Тэрний оронд түрээсийн хууль хүлээн түүртэж байгаа иргэдтэй нэг бүрчлэн уулзаж тэдний төлөө мэдэгдэл гаргахсаң.

Жиргээнд “донтож” үнэтэй гар утас, ажлынхаа комьютерээр цагийг нөхцөөж өөрсдийнхөө зугааг гаргаж суугаа “тэнэг”-үүдийн тараасан сенсааци хов живийг намдаах гэж төр ажиллаж байгаа. Улстөрчид нь ч гэсэн тэднээс дутахгүй “тэнэг”.

10 мянга ч хүрэхгүй энэ тэнэг-үүдийг ард түмэн хэмээн эндүүрч тэдэнд таалагдах гэж, тэднээр магтуулах гэж УИХ-ын чуулган дээр хүртэл хүний санаанд оромгүй зүйл ярина. Өмнөөс нь нүүр улаймаар. Нэг “гоё” үг хэлчихээд жиргээчдэд таалагдаж байна уу хэмээн харна. Жиргээнээс олж авсан ховоо ажил болгож ярина. Хамгийн сүүлд УИХ-ын дарга нь хүртэл хөгөө хөлдөө чирэв. Яам агентлагийн дарга нар ажил хөдөлмөрөөрөө уралдаж, ард түмэн тэдэнд ямар дүн тавих вэ гэдэг нь огт хамаагүй. Гэтэл алдар нэр хөөдөлдөж, өөрийн өчүүхэн амбийцыг гаргасан хэдхэн хүнийг үгийг үг болгож төрийн ажилтай хүртэл хольж хутгаад сууж байгаа юм. Жаазаа буцааж өгнө үү, ажил хөдөлмөрөөр уралдаж ард түмнээр дүн тавиулж байна уу тэр бүхэн З.Энхболд даргад падлийгүй хэрэг.

Хуулиа боловсруулж, хэдэн тийшээ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж яваа гишүүдээ эмхэнд нь оруулах асуудлаа анхаарах ёстой бус уу. УИХ-ын дарга гэдэг ийм зүйл дээр ч гэсэн хүндээ хөнгөнөөс өгөх шаардлага байхгүй. Юм бүхэнд төр оролцох албагүй. Төрийн ажил гэдэг твитер, фэйсбүүкээр хэмжигдэх учиргүй юм. Гэтэл ухаантай дүр эсгэгсэд нэг сэдвээр жиргэлээ гэхэд маргааш нь өнөөхийн араас мэдэгдэл хийж, санал асуулга явуулж аргаа барж арчаагүй төрхөө харуулж сууна, төрийн байгууллагууд.

Хов бүхэнд хариулт өгч, арчаагүй авгай нар шиг хэрүүл хардалтаар ажлаа явуулж байгааг нь хэн ч зөвтгөхгүй биз. Тэрний оронд түрээсийн хууль хүлээн түүртэж байгаа иргэдтэй нэг бүрчлэн уулзаж тэдний төлөө мэдэгдэл гаргахсаң. Тал талх авч байгаа талаар цуурагсадтай бус тал талх идэж байгаа хүнтэй нь очиж уулзахсан.

Тал талх идэж хоногийн хоолныхоо төлөө зүтгэх тэдэнд жиргэж суух зав гарахгүй биз. Жаазны хэрүүл бус шалгарсан тэр агентлаг нь үнэхээр шилдэг ажиллаж чадаж байна уу гэдгийг захын хорооллын Долгор, Дулмаагаас асуухсан. Улстөрчид, төрийн байгууллага, төр засаг “Танхай эмээ” гэх мэт гажиг сэтгэлгээтэй гажиг нөхдүүдэд таалагдах гэж бус ядарсан зүдэрсэн ард түмнийхээ төлөө, тэдэнд таалагдах гэж, тэр хүмүүсийн эрх ашгийг хамгаалах гэж ажилладаг болох цаг хэзээ ирэх бол. Ямартай ч энэ дөрвөн жилд худлаа юм байна.

Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих