Галзуурсан чоныг устгалаа
БЗД-ийн 20 дугаар хороо Шар хоолойн ферм Ёлтын давааны урьд өвөрт зусч долоон өрхийн хотонд чоно орсон байна. Мал руу дайрч ямар ч юмнаас айж эмээхгүй байсан тул малчид галзуурсан байж болзошгүй гэж буудаж устгаснаа мэдээлжээ.
Үүний дагуу дүүргийн онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын газар хамтран үзлэг шинжилгээ хийн эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгийг үндэслэн “галзуу” өвчин байж болзошгүй гэж урьдчилан оношложээ.
Ингээд чонын толгойг нь УМЭАЦТЛ-ийн лабораторийн шинжилгээнд авч, холбогдох зааврын дагуу устгал хийлгэж /шатаасан/, ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан байна.
mnb.mn
URL: