Зээлийн батлан даалтад 169 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ

32_a412ffafe565859f6dfa333d7d010c7fd9ac832fЖижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхэд зээлийн даалтын үүрэг, оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулж байна. Ууулзалтыг Зээлийн батлан даалтын сан, НҮБ, Хөдөлмөрийн яам хамтран зохион байгуулж байгаа аж. Олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, банк, санхүүгийн салбарынхнаас нийт 120 орчим төлөөлөгч энэхүү уулзалтад оролцжээ.

 

Эдүгээ манайд 55 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 44 мянга орчим нь буюу 82 хувь нь жижиг, дунд үйлдвэр гэсэн ангилалд хамаардаг. Улс орны эдийн засгииг эрчимжүүлэх том хүчин зүйл нь энэ ЖДҮ мөн боловч тэд ямагт санхүүгийн бэрхшээлтэй явж ирсэн. Тиймээс тэднийг зээлд хөнгөлтөд хамруулах нь төрөөс үзүүлэх дэмжлэгийн чухал хэлбэр болно. Ялангуяа ийм үйлдвэр эрхлэгчдийг зээлд хамруулъя гэхээр барьцаа хөрөнгийн асуудал үүсдэг нь наад захын жишээ.

 

Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд ЖДҮ-ийн зориулалтын зээлд төрөөс 60 хүртэлх хувийн батлан даалт гаргаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 169 аж ахуйн нэгж, иргэнийг 27 тэрбум төгрөгийн зээлд 11 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ

 


URL:

Сэтгэгдэл бичих