Барилгын ажил зогсч, компаниуд дампуурах эрсдэлтэй байна гэв

6Барилгын хөгжлийн тевийн судлаачид болон барилгын салбарыхан УИХ, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн хэвлэлийнхэнд хандлаа. Тодруулбап, барилгын зураг төсөвтэй холбоотой салбарын сайдын 2012 онд гаргасан 18 болон 181-р тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаа. Учир нь дээрх тушаалуудыг хүчингүй болгосноор барилгын өртег зардлыг 1980 оныхоор тооцолохоос өөр аргагүй болох юм байна. Барилгын материалын дийлэнхийг гаднаас авдаг манай улсын хувьд ам.долларын ханш 1825 төгрөг болчихоод байгаа энэ үед барилгын өртгийг хасч тооцох шийдвэр гаргаж байгаа нь байж болохгүй шийдвэр.

Тиймээс гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж, Засгийн газар болон УИХ-д сонордуулга хүргүүлж байгаа юм. Тэдний хэлж байгаагаар “Одоо бүтээн байгуулалт ид өрнөж байх атал төсөвт өртөг тооцох асуудлаа шийдэж чадахгүй, салбарт ажиллагсдад дарамт ирэх болж байна” хэмээн онцолсон юм. Тэд 18 болон 181 дугаар тушаалыг хүчингүй болговол гарах сөрөг нөлөөллийг дараахь байдлаар дүгнэж, сонордуулгадаа тусгажээ. Үүнд, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний төсөвт өртөг, зардлыг ямар норм, дүрмээр тооцох нь тодорхойгүй болно. Төв, орон нутагт зарлагдах бүх тендерийн барилга, байгууламжийн төсөвт өртөг үндэслэлгүй болж, сонгон шалгаруулалтын үнийн талаархи маргаан үүсч, барилга байгууламжийг барьж эхлэх хугацаа хойшлогдоно. Улс, орон нутгийн төсөв, түүнтэй адилтгах хөрөнгөөр баригдаж байгаа бүх барилга байгууламжийн гүйцэтгэл гаргах, санхүүжилт хийх үйл ажиллагаанд саад гарна.

Барилгын гүйцэтгэгч байгууллага хэвийн ажиллахаа больж, дампуурах эрсдэлтэй болно. Улс орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, төсөл боловсруулах ажилд хүндрэл учирч, тэдгээрийг бодитой төлөвлөх үндэслэл алдагдана. Барилга, байгууламжийг барихад гардаг зардлуудыг бодитойгоор тооцох боломжгүй болж, барилгын материал, хийц, эдлэл, машин механизмын үнийг зах зээлийн нөхцөлд тохируулан тооцох, хянахад бэрх болно. 2012 онд батлагдсан дээрх нормуудаар баригдсан төсөвт өртөгт үндэслэн гүйцэтгэгч байгууллага, хувийн хөрөнгө оруулагчдад олгосон банкны зээлийн эргэн төлөлт саарч, банк, санхүүгийн байгууллагын хямралд хүргэнэ.

Төсвийн болон хөдөлмөр зохицуулалтын жишиг нормуудын нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болговол барилгын үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэхээс татгалзсан хэрэг болно. Ашиглалтад оруулах орон сууцны барилгууд саатаж, иргэдэд орон сууцны 7-8 хувийн зээлийн систем гацаанд орно хэмээн барилгынхан үзэж байна.

2012 онд гаргасан эдгээр энэ хоёр тушаал нь барилгын салбарт үүссэн гажуудал, хуримтлагдсан олон асуудлыг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн шийдвэрлэж, барилгын компаниудын тогтвортой ажиллагаагхангасан байсан гэнэ. Ийнхүү дээрх хоёр тушаалыг хүчингүй болгосноор тендерээр авсан бүх гэрээний үнэ болон барилгын ажлын гүйцэтгэл 30-35 хувиар буурч, улсын төсвөөр хийж байгаа бүх барилгын ажил зогсч, компаниуд дампуурна хэмээн Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн гүйцэтгэх захирал Г.Батсүх энэ үеэр онцоллоо.

Бүтээн байгуулалтын ид үед барилгын салбар гацаанд орж, компаниуд дампуурахад хүргэж болзошгүй энэ шийдвэрийг засч залруулахын тулд Барилгын тухай хуулинд нэмэлт еөрчлөлт оруулах хэрэгтэй аж. Дээрх хоёр тушаалыг хүчингүй болгоход үүсэх үр дагаврыг бодлого тодорхойлогчид сайтар судлах хэрэгтэйг барилгынхан онцоллоо.

 

 

М.Янжинлхам /Нийслэл таймс/


URL:

Сэтгэгдэл бичих