Ядуу сэтгэл, баян сэтгэл гэж чухам юуг хэлдэг вэ?
Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм. Санаа зөв бол заяа зөв гэдэг үг нь цаанаа нэгийг өгүүлж буй хэрэг юм. Сэтгэлийг ерөнхийд нь баян, ядуу гэж хоёр хуваан үзэж болно. Өөрөөр хэлбэл ядуу сэтгэл нь муу муухай зүйлийг агуулсан байдаг бол харин баян сэтгэл нь сайн сайхан зүйлийг агуулсан байдаг.
Ядуу сэтгэл гэдэг нь:
- Шунал тачаал,
- Өшөө хорсол,
- Атаархуу зан,
- Сул дорой,
- Залхуу хойрго,
- Хүнээр өрөвдүүлэх дуртай,
- Даврах сэтгэл,
- Бусдад аливаа зүйлийг өгөхөөсөө илүү бусдаас авахаа энэ түрүүнд боддог,
- Үргэлж болж бүтэхгүй муу юмны талаар их ярьдаг,
- Өнгө мөнгөний талаар үргэлж боддог.
Тэгвэл баян сэтгэл нь:
- Цайлган цагаан сэтгэлтэй,
- Хүнд тусархаг,
- Эрч хүчтэй, дайчин
- Хөдөлмөрч,
- Хүнээс юм авахыг боддоггүй өгөхийг боддог,
- Хүний сэтгэлийн дотоод мөн чанарыг илүүтэй харж үздэг.
- Үргэлж сайн сайхан гэрэл гэгээтэй зүйлийн талаар бодож явдаг.
- Өөдрөг үзэлтэй байхыг хэлдэг.
Хүн ядуу сэтгэлтэй байх тусам сул дорой нэгэн болж, хүн дүрстэй амьтан болж хувирдаг бол, харин баян сэтгэлтэй байвал эрч хүчтэй, дайчин, бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн, дотроосоо гэрэлтэж бусдад нөлөөлж чаддаг хүчтэй нэгэн болж цогц бүхнийг бүтээж чаддаг нэгэн болдог.
Иймд хүн дотоод сэтгэлээ цэвэр ариун байлгаж, үргэлж сайн сайхан зүйлийг бодож, мөрөөдөж явах аваас хэзээ нэгэн цагт тэр бүхэн чинь биелэлээ олдог юм шүү.
URL: