“Арева”-ийн геологич залуу цөмийн эсрэг тэмцэгчдийг заналхийлжээ

ae68a3785875237fbig

Аревад ажилладаг нэгэн монгол геологич залуугийн жирэмсэн эхнэр нь зулбасан гэнэ… Гэтэл тэрээр “Миний эхнэр нүүрсний хоронд (CO2) хордоод зулбачихлаа” гэж уурлан цөмийн эсрэг тэмцэгчдийг хорлоно гэж заналхийлсэн байх юм. Мэдээж болсон явдал эмгэнэлтэй хэдий ч үүнд бусдыг буруутгахаасаа өмнө эхнэр нь үнэхээр нүүрсний хоронд хордов уу, эсвэл ураны геологич залуугийн ДНХ цацрагт хордож гэмтсэн байв уу гэдгийг цацрагт бодистой ажилладаг ураны геологич болон бусад залуу хүмүүс эргэцүүлэхэд илүүдэхгүй л болов уу.
Тухайлбал, ионжуулагч цацраг нь хүний ДНХ эсийг гэмтээж, улмаар эрчүүдийн үр тогтоох чадварыг бууруулж, удамшлын эмгэг гажигт хүргэдэг. Ингэж эхийн хэвлийд бүрэлдэн тогтож буй урагт хэвийн бус хөгжил үүсгээд зогсохгүй жирэмсний эрт үед зулбах явдал олширдог талаар АНУ-ын Др Вакил, Др Линда Харви нарын эрдэмтэд уран олборлолт хүний эрүүл мэндэд хэрхэн хортой нөлөөлдөг талаар судалсан судалгааны ажилдаа бичсэн байдаг ( http://www.safewater.org/PDFS/reportlibrary/HumanHealthImplicationsUraniumNuclear.pdf).
Цаашилбал, Аревагийн үйл ажиллагаа явуулж буй Улаанбадрахад мал маш олноороо зулбаж байгааг түгшүүрт мэдээ энэ хаваржингаа тасраагүй. Тэгвэл Болорсүх Цэдэн яг тэнд ажилладаг болж таарах нь.
Ураны уурхайд ажиллагсдын жирэмсэн эхнэрүүд зулбаж байсан талаар цөөн хэдэн баримт дэлгэвэл: АНУ-ын Аризона мужид ураны уурхайд ажиллаж байсан Леонард Нез гэгчийн 6 хүүхэд нас барж, 7 дахь хүүхэд нь зулбасан байна (http://journalism.nyu.edu/publishing/archives/livewire/special_report/the_forgotten_n/).

АНУ-ын Нью Мексикод амьдардаг Динээ омгийн эрчүүд нь ураны уурхайд ажиллаж байсны улмаар олон эмэгтэйчүүд зулбасан байна (http://en.hesperian.org/hhg/A_Community_Guide_to_Environmental_Health:Health_Problems_from_Mining).

Энэтхэгийн Жадугода ураны уурхайд нөхөр нь ажилладаг Хира Хансда гэдэг эмэгтэй “Би 3 удаа зулбасан, миний 5 хүүхэд төрөөд долоо хонолгүй нас барсан. Би нөхөртэйгээ суугаад 20 жил болсон ч гараасаа хөтлөх үргүй хүн” гэжээ ( http://www.rnw.nl/english/article/toxic-mining-tribal-india).

 

Эх сурвалж: https://www.facebook.com/nuclearfreemongolia

 


URL:

Сэтгэгдэл бичих