“Ти Си Ди” ХХК-ний барьсан орон сууцны барилгыг улсын комиссоор хүлээж аваагүй

ce25abc665a3855egreatБГД-ийн Баруун 4 замын TCD гэдэг Хятадын компани барьсан орон сууцны оршин суугч байна. Байрны түлхүүрийг 8-р сарын 1-нд авсан. Тус барилга маш чанаргүй байна. Одоо хүртэл байрны номер, миний гэрийн тоот байхгүй, түргэн дуудахад хэддүгээр байрны хэдэн тоот гэдгээ хэлэх боломжгүй байна. Мөн үүнээс гадна халаалт байхгүй, бүх цонх нь сийгдэг, бүргэд хаалга нь гажсан, ванны усны цорго байхгүй. Ийм чанаргүй барилгыг улсын комисс яагаад хүлээж авсан юм бэ? Барилгын даргатай яръя гэтэл Хятад хүн учраас ойлголцож чадахгүй байна. Энэ асуудлыг яаралтай шалгаж дорвитой арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт:Тухайн иргэний гаргасан “Ти Си Ди” ХХК-ний барьсан орон сууцны барилгыг улсын комиссоор хүлээж аваагүй болно. Иргэнд хариуг утсаар мэдэгдсэн.

МХЕГ


URL:

Сэтгэгдэл бичих