“Амьдралын тоо”-оор нь шинжинхүй
Та төрсөн он, сар, өдрөө ашиглан “Амьдралын тоо”-оо тодорхойлж, зан төлөвөө мэдэж болох юм. Ингэхдээ төрсөн он, сар, өдрийнхөө цифрүүдийг 1 оронтой болтол хооронд нь нэм. Жишээ нь 1982 оны 5 сарын 17-ны өдөр төрсөн гэвэл 1+9+8+2+5+1+7=33. Дахин 3+3=6 болж таны амьдралын тоо 6 гарна.
1. Төрөлхийн манлайлагч ямар саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханд-даг. “Маш зарчимч, бусдын: санал бодол, хандлагыг нь үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг, үнэнч, шударга, өгөөмөр. Гол нь сэтгэл зүрхээ хянаж сурах нь чухал.
2. Эв эе найрсаг харьцааг эрхэмдэгч боловч зааж зааварлаж тушаахыг тэвчдэггүй, залхуу, уран сэтгэмж нь хөгжсөн. Урлагийн мэдрэмжтэй. Мөн засаршгүй мөрөөдөгч. Ажил нь бүтэлгүйтвэл муухай ааш зан гаргадаг.
З. Их нийтэч санаанд оромгүй юм сэтгэдэг. Бусадтай хялбар танилцдаг. Гэвч төрөлхийн ичимхий зан нь. шийдвэрлэх мөчид саад болдог. Дэндүү итгэмтгий, хардамтгай, эзэгнүүр зангаасаа болж алдах нь их байдаг. Бусад хүмүүст хууртаж мэхлэгдэх нь элбэг. Гэвч засрашгүй өөдрөг үзэлтэн.
4. Амжилтад хүрэхийн тулд мал мэт зүтгэдэг. Юу хүсэж явдгаа сайн мэддэг, идэвхтэй, шийдмэг зантай. Түүний сэтгэлд ямар нэг зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Зарим нь нарийн дэглэм, арга барилтай байхыг хүсдэг. Үнэнч байж чаддаг, Гэвч сэтгэлийн зовнил санаа-ширлаа ганцаараа давахыг илүүд үздэг.
5. Мөрөөдөмтгий сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг. Жинхэнэ “Дон жуан”-ууд. Гэвч заримдаа “маанаг” юм шиг болдог Нэг хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггүй, заримдаа худал хэлэх нь өөрт нь зугаатай санагддаг.
6. Түүнийг алт шиг хүн гэж хэлж болно. Дур булаам төрхтэй юмны сайн мууг сайтар ялгадаг. Түүнд өөрийгөө золиослох чадвар бий. Тиймээс “гялалзсан” улс төрч болох боломжтой. Хайртай хүндээ үнэнч, эелдэг зан таргадаг. Хууран мэхлэхийг тэвчдэггүй, хууртвал хэзээ ч уучлахгүй.
7. Дуу цөөнтэй, бодлогошронгуй төрхтэй, ухаалаг хүмүүс. Мөн чанартаа гүнзгий сэтгэгчид. Аливаад дүн шинжилгээ хийх нь түүний хийх дуртай ажил. Хувиа хичээх боловч бусдын амжилтад атаархдаггүй. Туслахад хэзээд бэлэн байдаг. Өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авъяас билгээрээ бусдыг; гайхшруулдаг.
8. Эрч хүчтэй, хүчирхэг хатуу хүмүүс. Амжилтад хүрэхийн тулд өөрийн хүсэл сонирхлоо хянадаг байх шаардлагатай. Үнэн хэрэгтээ өөдрөг үзэлтнүүд. Оньсого шиг байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг.
9. Бие даасан эрэлхэг зоригтой шийдэмгий, харахад дур булаам гэвч ямар нэг ажил эхэлвэл залхмаар яншиж эхэлдэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хүчтэй хөдөлгөөнтэй боловч дэгтэй. Гэвч тийм ч эелдэг ёсорхуу хүмүүс биш.
URL: