Н.Батбаяр эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авчээ
Огцрох эсэх нь шийдэгдэх дээрээ тулаад байгаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар энэ 7 хоногт холбогдох Байнгын хороодоор, тухайн 7 хоногтоо УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж асуудлыг шийдвэрлүүлэх учиртай.
Гэтэл Н.Батбаяр эрүүл мэндийн шалтгаанаар УИХ-ын даргаас “эмийн чөлөө”авчээ. Хуулинд энэ тухай тодорхой заалт байхгүй бөгөөд 14 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэнэ гэсэн болхоор хуулинд заасан утгаараа Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцээд явах боломжтой. Гэвч мөнгө санхүүгийн томоохон эрх мэдэлтэй, зарим гишүүдэд мөнгө төгрөгийг нь гаргаж өгөлгүй луу унжиж тэр бүү хэл Шинэ гудамж хэмээх төслөөр хот хөдөөгийн гишүүдийн дунд томоохон маргаан дэгдээгээд байгаад эцсийн цэг тавих хүсэлтэй хүмүүс ч олон байна.
Бөө сайд хэмээгдэж элдвээр бичүүлдэг Н.Батбаяр сайдын бие тэнхээ хэзээ сайжирч лагшин тунгалагшихыг зөвхөн хөх тэнгэр мэдэх бөгөөд тэр хүртэл УИХ-ын дэгийн тухай хуулийг хэрхэхийг зөвхөн УИХ-ын дарга мэдэх буйзаа.
URL: