Зуны мода 2014

Зун цаг ирлээ бүсгүйчүүдээ. Таны шүүгээ зун цагт бэлэн үү? Хэрэв та тун удахгүй шоппинг хийх гэж байгаа бол энэ нийтлэлийг үзэхийг зөвлөе.
1. Спорт стиль
Энэ улиралд спорт хувцасны тухайд бол тоотой майк, хөнгөн сул өмд, урт болон богино шорт, Т хэлбэрийн футболк юм.
2. Далайн цэнхэр өнгө
Энэ зуны тренд бол цэнхэр өнгө. Усан цэнхэрээс далайн цэнхэр, гүн цэнхэр өнгө хүртэл. Цэнхэр өнгийн хувцасыг цагаан өнгөтэй хослуулвал илүү загварлаг байх юм байна шүү бүсгүйчүүдээ.
3. Богино цагаан даашинз
Сонгодог загвар бол яалтачгүй богино цагаан даашинз. Цагаан даашинз нь эмэгтэй хүний зөөлөн, эмэгтэйлэг чанарыг тодотгож өгдөг.
4. Торон материал 
Зуны дараагийн тренд бол торон материалтай хувцас юм. Торон материалтай даашинз эмэгтэй хүнийг тансаг харагдуулдаг. Зун бол халууцуулахгүй, биед эвтэйхэн, хөнгөн байдаг.
 
5. Зураг мэт хээнүүд
Таны хувцас дээр энгийн бус хээ байх тусам бусдаас содон харагдах болно. Амьтан, хүний нүүр, байгаль, барын хээ гэх мэт.
6. Гоёл чимэглэл
Эмэгтэй хүн гоёлгүй бол онцгүй харагддаг. Энэ жил том зүүлтнүүд орж иржээ. Чулуун хэлхээ, том гинжнүүд гэх мэт.
 
7. Хамелион шил
Нарны шил зөвхөн нар хаах төдий биш шүү, таны стилийг тодотгож өгөх зүйл юм. Өнөөдрийн байдлаар хамгийн эрэлттэй байгаа шил бол тольтой шил буюу хамелион шил.
Монголжингоо

URL:

Сэтгэгдэл бичих