МТЗ Чингис бондын мөнгөөр гадаадын компаниас сар бүр 180 000 ам.доллараар зөвлөгөө авдаг

28db41f2497323a3bigТөмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол гарч, мөн сарын 20-ны өдрийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Монголын төмөр зам” ТӨХК байгуулагдсан. Өдгөө энэ газрыг  П.Бат-Эрдэнэ гэх эрхэм тэргүүлж байгаа. “Монголын төмөр зам” хэмээх төрийн өмчит хувьцаат компани гэж өөдөлдөггүй  байгууллага байнаа. Нэг ч төгрөгний орлогогүй тэгсэн хэрнээ байнгын зарлага гаргадаг энэ компани Чингис бондын мөнгөөр гадаадын компаниас санхүүгийн зөвлөгөө авч сар бүр 180 000 ам.долларын зарцуулдаг ажээ.

МТЗ Чингис бондын мөнгөөр гадаадын компаниас сар бүр 180 000 ам.доллараар зөвлөгөө авдаг

 

 

МТЗ Чингис бондын мөнгөөр гадаадын компаниас сар бүр 180 000 ам.доллараар зөвлөгөө авдаг

 

 

 

 

 

 

Тодруулбал Монголын төмөр зам  ТӨХК нь  өнгөрсөн оны 5-р сарын 24-ны өдөр Guggenheim International, Хятадын    BNP Paribas (China) Limited  компанитэй шинэ төмөр зам барих төсөл дээр санхүүгийн  зөвлөгөө авахаар  гэрээ байгуулсан байх юм.   Гэрээний дагуу сар бүр   180 000 ам.долларыг  төлөхөөр болжээ.

Тэгвэл сар бүрийн төлбөр болох 180 000 ам.доллар нь өнөөдрийн ханшаар 329 400 000 /1830 төгрөгөөр нэг ам.долларыг бодсон/ төгрөг болж байгаа юм.  Өнгөрсөн оны 5-р сараас өнөөдрийг хүртэл гэхээр  их хэмжээний мөнгө гадаадын  компани руу урсаж таарлаа.  Харин ингэж урсаж байгаа мөнгө нь  Чингис бондын мөнгө гэдгийг батлах эх сурвалж байна.  Мөн   “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтад ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаагаас “Чингис бонд”-оос төмөр замын бүтээн байгуулалтад нийт 400 сая ам.долларын санхүүжилтийг хуваарилсан. Үүнээс сар бүрийн  180 000 ам.долларыг төлж байгаа ажээ.

Бондын мөнгөөр гадаадын компаниас зөвлөгөө авах нь буруу биш ч ашиг шим, үр дүнгээ өгөхгүй байгаа ийм гэрээг яах гэж хийв? гэдэг нь өнөөдөр асуудал болж байна. Мөн  энэхүү гэрээ нь нууцын зэрэглэлд хамааралтай  гэх. Шилэн данс гээчийг нэвтрүүлээд байгаа хамт олон ийнхүү их хэмжээний  үнийн дүн бүхий гэрээг нууцлах нь хэнд ашигтай вэ?  Монголын ард түмнийг хангалттай өрөнд оруулж, гадаадын компанийг  үр ашиггүй тэтгэж байгаа энэ явдлыг   Женко Х.Баттулга  зохион байгуулсан гэх хардлага байгаа.

Төр нь төмөр нүүрээ гаргаж энэхүү алдагдалтай гэрээг цуцлах цаг болжээ.  Чингис бонд хэмээх зүсээ хувиргасан өрийг  үр дүнтэй зарцуулж, хэн нэгний  халаасыг түнтийлгэхгүй байхыг шаардаж байна. !!!

 

 

Эх сурвалж : DORGIO.mn


URL:

Сэтгэгдэл бичих