Х.Баттулга нарийн царигтай төмөр зам барих төслийг 100 жилд байгаагүй гутамшигт шийдвэр гэв

1401846526_screen-shot-2014-06-04-at-10.02.53-amӨчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болжээ.

Хуралдаанаар өмнө нь Улсын Их Хуралд өргөн бариад, буцааж татсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарим нэмэлт оруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

 

Мөн Монгол Улсын Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээр төслийн шалгаруулалт явуулж, 1151 төсөл хүлээн авснаас 888 төслийг нь дээрх зорилтод нийцэж байна хэмээн үзсэн. Төслүүдийг шаардагдах санхүүжилтийн хувьд хоёр тэрбум төгрөг хүртэл болон түүнээс дээш хэмжээний санхүүжилт хүссэн хэмээн ангилж, хоёр тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт хүссэн төслүүдийг санхүүжүүлэхэд шаардагдах зуун тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрчээ.

Харин хэдхэн хоногийн өмнө тус Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайд байсан Х.Баттулга уг шийдвэрийн тухай :

 

“Өнөөдөр Монгол улсын Засгийн газраас 100 жилийн түүхэндээ байгаагүй гутамшигт шийдвэр гаргажээ…” хэмээн жиргэжээ.

tsag


URL:

Сэтгэгдэл бичих