Төрийн банкны гачуурт тооцооны төвийн захирал Г.Алтангэрэл: “Эх дэлхий- Хүүхэд бидний ирээдүй” өдөрлөг жил бүр уламжлал болон зохион байгуулагдана

 

“Эх дэлхий- Хүүхэд бидний ирээдүй” уриан дор “Төрийн банк”-ны Гачуурт тооцооны төвөөс Эх үрсийн баярыг угтан зохион байгуулсан өдөрлөгт Гачуурт тосгоны хүүхэд багачууд нэгэн өдрийг дуу хуур, инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ. Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн инээд хөөр баярын мишээл цацруулсан энэ арга хэмжээг манай сэтгүүлч очиж сурвалжилсан юм. Ингээд ерөнхий зохион байгуулагч  “Төрийн банк”-ны Гачуурт тооцооны төвийн захирал Г. Алтангэрэлээс дараах зүйлсийг тодрууллаа.

 

Эх дэлхий хүүхэд бидний ирээдүй өдөрлөг сайхан болж байна. Өдөрлөгийн гол зорилго юу вэ? Олон хүүхдүүд цугларчээ.

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье юуны түрүүнд энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Төрийн банк өнөөдөр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, хүүхэд багачуудтайгаа нэгэн өдрийг баяр хөөртэй, хөгжилтэй өнгөрүүлье гэсэн зорилгын дор өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Гачуурт тосгоныг сонгосон учир нь хотоос зайдуу учраас төвд болж буй арга хэмжээнд хүүхдүүд тэр бүр оролцож чаддаггүйтэй холбоотой юм. Тиймээс энэ тосгоны ард иргэд, хүүхдүүдийг нэг өдөр баяр хөөр дуу хууртай өнгөрүүлээсэй хэмээн хүссэн. Өдөрлөг сайхан болж байна.

 

 

“Эх дэлхий- Хүүхэд бидний ирээдүй” өдөрлөгийн анх удаа зохион байгуулж байна уу? Цаашид уламжлал болгон зохион байгуулах уу?

Эх үрсийн баярыг угтсан хүүхэд, олон нийтийг баярлуулах ажлыг өнгөрсөн жилээс хийж эхэлж байна. Хойшид уламжлал болгон жил бүр явуулна. Бид нэг өдөр ч гэсэн энэхүү өдөрлөгөөр хүүхдүүдийг баярлуулах нь тэдний төлөө бага ч болов зүйлсийг хийж байгаа гэж бид бодож, ойлгож байна.

 

 

Өмнөх жилүүлийнхтэй харьцуулахад оролцогч хүүхдийн тоо нэмэгдэж үү? Ямар хүүхдүүдэд бэлэг өгсөн юм бэ? 450 хүүхдэд бэлэг өгсөн гэж сонслоо?

Өдөрлөгийн хүрээнд 450 гаруй хүүхдэд бэлэг гардуулж байна. Урьд жилийнхтэй харьцуулахад илүү өргөн цар хүрээтэй болж олон хүүхдүүд оролцож байна. Хүүхдийн нэрсийг засаг даргын тамгын газраас гаргасан судалгаан дээр үндэслэн бүтэн, хагас өнчин, эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын түвшин доогуур орлоготой айлын хүүхдүүд болон мөн тосгоны шилдэг сурагч, спорт урлагын хүүхдүүд өгсөн болно. Мөн хүүхдүүдийн дунд гар зураг болон, шүлгийн уралдаан зарлаж шилдгийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулсан юм.

Өдөрлөгт урлагын тоглолт давамгайлж байгаа харагдлаа? Энэ талаар

 

Өдөрлөгт “Баянзүрх дүүргийн Соёлын ордоны дэргэдэх” Дуу, бүжгийн “ИХ МОНГОЛ” хүүхдийн хамтлагийн тоглолт, “63-дугаар” цэцэрлэгийн хүүхэд багачууд, 85-дугаар” сургуулийн Т.Алтанзул багштай бүжгийн “Мөнгөн шүүдэр” хамтлаг, Төрийн банкны элч хамтлаг поп, опера хамтлаг  “UVERTURA” хамтлаг, “Монгол репер ЖИЙ” Мөнх-Эрдэнэ, Монголын шилдэг найман уран бичээчдийн нэгЭ.Найдандорж гэр бүлийн хамт – Ирсэн зочдын дэргэд Хуучин монгол бичгээр бичиж үзүүлсэн, мөн “AWESOME DANCE GREW” хамтлаг, РЕПЕР ЖЕНИ-Дуламсүрэн, “ДОГЬ ЗАЛУУС” хамтлаг,NEXUS хамтлаг, дуучин Ганхөлөг болон Анхбаяр, CODE-26 хамтлаг /25-суваг телевизийн making the band шоуны 2014 оны шилдэг хамтлаг/, Спортын гимнастикч “Б.Соёлсайхан” багаараа оролцсон, Чөлөөт бүжгийн “БӨРТЭ ЧОНЫН ҮРС” хамтлаг нар энэхүү өдөрлөгт хамрагдсан бөгөөд эдгээр залуус их сэтгэл гаргаж, нааштайгаар хүлээж авч оролцсон. Мөн энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Монгол шилтгээн ХК гүйцэтгэх захирал Л.Эрдэнэцэцэг эгчдээ болон монгол шилтгээн цогцолборын нийт хамт олонд, “Гачуурт” тосгоны захиргаа, Засаг даргын тамгын газар, Мөнгөн бороо ХХК-ийн захирал Л.Даш, Цэцээ импекс ХХК-ийн захирал Э.Гантуяа, gretive proline студийн захирал Ж.Оргил, Good Frame ХХК-ийн төлөөлөл Ч.Мөнхбат, Сансар тур ХХК-ийн захирал А.Энхмөнх, н.Отгонбаярын гэр бүлийнхэнд энэ агшинд талархсанаа илэрхийлье. Та бүхэнд хүүхдийн төлөө гэж нэгдэж чадсан.

 


URL:

Сэтгэгдэл бичих