“Рио Тинто” хувиа худалджээ

cdbbe0e01f151c2abig“Рио Тинто” Монголд хэрэгжүүлж буй “Оюутолгой” төслөөсөө 300 шахам ажилтнаа цомхотгохоор болсноо өнгөрсөн долоо хоногт зарлаж, хүмүүсээ эхнээс нь халсан. Тэд ажиллах хүчээ цөөлөх бодлогыг зөвхөн Монголд ч явуулж буй юм биш.

    Ажиллах хүчнээс гадна зарим газар дахь эзэмшлийн хувиа ч худалдаж эхэлжээ. Тухайлбал, Австралийн Квинслэнд мужид байрлалтай Клермонтын уурхайнхаа 50,1 хувийг худалджээ.

    “Рио Тинто” Клермонтын нүүрсний уурхайнхаа хувийг “Glencore” болон “Sumitomo” корпорацийн хамтарсан хөрөнгө оруулалттай “GS Coal Pty” компанид нэг тэрбум гаруй ам.доллараар зарсан байна. Ингэснээр Клермонт уурхайн менежментийг “Glencore” хариуцахаар болжээ.

    “Glencore Xstrata’’-ийн хувьд эрчим хүчний нүүрсний гарцаа нэмэгдүүлэх зорилготой гэдгээ өнгөрсөн сард зарлаж байсан.

    Харин нүүрсний ханш буурч байгаагаас “Рио Тинто”-гоос гадна “ВНР Billiton” зэрэг хэд хэдэн компани энэ салбар дахь оролцоогоо багасгаж, ажилчдаа цөөлөх бодлого барьж буй юм.

    Гэхдээ “Рио Тинто” Австралийн бусад газарт тухайлбал, Квинслэнд болон Шинэ өмнөд Уэлст 5000 гаруй ажилчинтай нүүрсний бусад уурхайнуудынхаа үйл ажиллагааг хэвийн явуулна гэдгээ мэдэгджээ.

    Түүнээс гадна тус компани төмрийн хүдрийн “Симандоу” төслийг хэрэгжүүлэх тохиролцоог Гвинейн Засгийн газартай хийсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажилд нь 20 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа уг төсөлд нэмж хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ ч дуулгаж буй юм.


URL:

Сэтгэгдэл бичих