Нэг настай охиныг дайрч хөнөөсөн эмэгтэй нь хэргийг шүүхэд шилжүүллээ

13124_513Зам тээврийн онц ноцтой хэргийн улмаас бага насны хүүхдийн амь нас хохирсон хэрэг шүүхэд шилжсэн байна.

Энэ хэргийн сэжигтэн Э.Чимэддулам нь 2014 оны 04-р сарын 23-ны өдөр 18-н цагийн орчим Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутагт байрлах 112-р байрны урд зогсоолд “Т.РАВ-4” маркийн 78-74 УНЧ дугаарын автомашин жолоодож ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан” Бусдын хөдөлгөөнд саад учруулхааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагтай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчиж 1 нас 6 сартай Э.Содномпилийг дайрч амь насыг хохироосон байдаг.

Түүний эл үйлдэлд  тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 2014 оны 05-р сарын 19-ны өдөр 160 тоот яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд шийдвэрлүүлхээр шилжүүлжээ.

М.Нандин ULS


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих