“НЭГ ХОГИЙГ НЭГ АМТАТНААР СОЛИХ” АЯН 06 САРЫН 01-нд боллоо.

Их хотын соёлын талаар Нийслэлчүүд бид яриад нилээд хэдэн жил өнгөлөө. ­­ Мэдээж ярих нь үр дүнтэй ч үлгэрлэн хийх нь илүү үр дүн дагуулдаг гэдгийн өнгөрсөн 2014 оны 06 сарын 1 буюу эх үрсийн баярын өдрөөр “Эрүүл мэндээрээ гоёцгооё ”ТББ “Төгөл өргөө”ХХК,  “Мөрөөдлийн жигүүр” ТББ-н байгууллагуудын санаачилсан “НЭГ ХОГИЙГ НЭГ АМТАТНААР СОЛЬЁ” уриатай аян жинхэнэ утгаар нь үлгэрлэж чадлаа. Тэд Чингисийн талбай дээр жил бүр 06.01-ний дараа үлддэг хогон далайнаас урьдчилан сэргийлэх байдлаар уг аяныг  өрнүүлжээ. Аяны гол зорилго нь хүүхдүүдийг зөв хэвшилд сургах, ТӨК-н ажилтануудын хөдөлмөрийг үнэлэх, иргэдийг нийгмийн хариуцлагаа ухамсарлуулахад чиглэсэн бол нөгөө талдаа хогоо зориулалтын саванд хаясан хүүхдүүдэд Витамин, Шоколатаар бэлэг барьсан  нь хүүхдүүдийг баярлуулсан буяны том арга хэмжээ байлаа.  Энэхүү санаачлага уриалгыг сонссон олон байгууллага хамтран зохион байгуулцах санал ирүүлсэнээс  FB school 10E, Eko zaluus group, төлөөлөл залуус гар бие оролцож нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 20 ширхэг явуулын хогийн цэгийг бий болгож ажиллаа. Харин уг аянд “Бэриш фрам”ХХК 6000 ширхэг Витамин, Клоун ах”ХХК 4000 шоколатаар, “Эрүүл мэндээрээ гоёцгооё”ТББ 8000ш шоколат нэмж нийт 18000 хүүхдийг баярлуулж, 1 орчим тонн хог уудлан ачих машинд хүргүүлжээ. Энэхүү аяныг өрнүүлсэний үр дүн өмнөх жилийн талбайд үлдсэн хог хаягдлыг 30 бууруулж чадсан хэмээн зохион байгуулагчид сэтгэл хангалуун ярьж байлаа.

Сайн үйлс дэлгэрэг

IMG_4027 IMG_4043 IMG_4048 IMG_4064 IMG_4068 IMG_4087 IMG_4136 IMG_4183 IMG_4185 IMG_4247


URL:

Сэтгэгдэл бичих