Бага насны хүүхэд баярынхаа өдрөөр согтуу жолоочид дайруулжээ

 e243a886a676ccf1big

     Хариуцлагагүй ухамсаргүй хүмүүс жолооны ард суугаад алуурчин болж хувирах юм. Хамгийн сүүлд л гэхэд ой гарантай бяцхан хүүхдийг гэрийнхээ гадаа алхалж ядан тэнцэлж явахад нь машинаараа мөргөж амийг нь хөнөөсөн жигшүүртэй хэрэг гарсан бол бас нэгэн согтуу жолооч хүүхэд мөргөжээ.

    Өчигдөр ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын өдөр тохиосон. Сар бүрийн 1-ний өдөр архигүй өдөр байдаг ч өчигдөр 75 согтуу жолооч замын хөдөлгөөнд оролцож журамлагдсан байна. Түүнчлэн 16 хүүхэд баярынхаа өдрөөр зам тээврийн осолд өртөж бэртэж, гэмтжээ. Эдгээрээс 11 нь бага насны хүүхэд байсан аж. Тодруулбал согтуу эмэгтэй айлын хашаа мөргөж, улмаар хашаандаа тоглож байсан гурван настай хүүхдийг гэмтээсэн байа.

А.Алтанзул
undesten.mn

URL:

Сэтгэгдэл бичих