Миранда Керрийг дуурайн нүүрээ янзлуулаад алдартай загвар өмсөгч болжээ

“Victoria’s Secret” брэндийн сахиусан тэнгэр, Австралийн алдартай загвар өмсөгч Миранда Керрийн фанат бүсгүй шүтээнийхээ нүүр царайг “хулгайлсан” биш алдартай загвар өмсөгч болжээ.
Японы телевизийн “Alien Virus” шоунд оролцохоор ирсэн Хонг Юм Реумийг харахад үнэхээр Миранда Керртэй төстэй. Тэр төрөлхийн биш, мэс засал хийсний үр дүн гэдгийг ч нуудаггүй.
Өмнөд Солонгосоос гаралтай Хонг “Би Миранда Керрийн зургийг сэтгүүлээс анх хараад л биширсэн. Түүний нүүр царай хүүхэд шиг хэрнээ их тачаангуй. Би яг түүн шиг болохыг хүссэн юм” гэж ярилаа.
“Миний танилууд хэрэггүй, боль гэж намайг ятгасан. Намайг тэртэй тэргүй сайхан гэж хэлж байлаа. Энэ үнэн, гоо сайхны мэс засал хийлгэхээс өмнө зөрж өнгөрсөн хүмүүс намайг мэс засалд орсон уу гэж асуудаг байсан юм. Гэвч би яг Миранда Керр шиг болохоор хатуу шийдсэн” гэж Хонг өгүүлэв.
Тэр өөрийн духыг өөрчлөхгүй байхыг хүссэн бөгөөд хамар, нүдээ янзлуулсан аж. Японы нэвтрүүлэг уг нь гоо сайхны мэс заслын сөрөг талыг харуулах зорилготой байтал Хонг алдартай загвар өмсөгч болсондоо мэс засалчдаа талархлаа илэрхийлээд амжжээ.
Одоо тэр хөх өнгийн линз зүүж, Миранда Керрийн нүүр будалтыг дуурайн, бас үсээ буддаг гэнэ.

Миранда Керр.

www.mnews.mn

URL:

Сэтгэгдэл бичих