“Тушаал өгдөг нууц ноёнтон”-уудыг зарлая

ДОЛДУГААР САРЫН 1НИЙ ХЭРЭГТ ХУРАНДАА НАРЫГ ЭРГҮҮЛЭН ШАЛГАХААР БОЛОВ

Долдугаар сарын 1ний өдрийн хэрэг задарч дахин шалгагдахаар болсон нь анхаарал татаж байна. ЦЕГын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга хурандаа Д.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга дэд хурандаа А.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангийн захирагч хурандаа Ш.Батсүх нарт холбогдох хэрэгсэхгүй болсон хэргийг сэргээж дахин шалгахаар болсныг прокурорын газраас уржигдар зарлажээ. Өршөөлийн хуульд хамрагдаж хариуцлагаас мултарсан тэднийг шударга шүүлтээр дахин оруулах нь зүйн хэрэг л дээ. 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр дөрвөн гэмгүй иргэн буудуулж амиа алдах, нэг хүн зодуулж нас барах, зургаан хүн сумны шархтай насан туршаа тахир дутуу үлдэх тушаалыг хэн өгсөн бэ гэдгийг хайсаар даруй хоёр жил гаруй болжээ. Монгол Улсын түүхэнд олны нүдэн дээр ил болсон энэ аллага өдий болтол илрэхгүй, илрүүлэх сонирхолгүй явж ирсэн нь дэндүү эмгэнэлтэй. Гэмгүй иргэд буудуулсан долдугаар сарын 1-ний хэрэг улс төрчидийн юу ч хийхээс буцахаа байж үхэн хатан гүйдэг сонгуулиас л үүдэлтэй байв. Долдугаар сарын 1-нд олон хүн буудсаны буруутан гэж цагдаагийн хэдэн нөхдүүдийг шалгах төдий явж байгаад дарга нар нь Өршөөлийн хуульд хамраа шургуулчихав. Тушаал биелүүлсэн цэргүүд нь буюу Эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангийн долоон албан хаагч хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр шалгагдаж байгаа боловч шаардлагатай тохиолдолд галт зэвсэг хэрэглэсэн гэсэн Цагдаагийн тухай хуулийн нааштай заалтад хамрагдахаар хэрэндээ тэлчилж л явна. Төв талбайд ил цагаан аллага үйлдсэн хүмүүсийг ингэж зориудаар ял зэмгүй үлдээх сонирхол байгаагийн цаана учир бий. Яагаад гэвэл Ч.Амарболд тэргүүтэй хурандаа нарыг хэрэв шударга шүүлтүүрээр шалгах бол буудах тушаал өгсөн өнөө эрхмээ шууд илчилчих нь тодорхой байв. Тэгэхээр анхнаас нь Өршөөлийн хууль энэдолоон албан хаагч мөн л тушаал өгсөн даргаа одоо болтол хэлдэггүй гүрийдэг юм гэсэн. тэрд хамруулж байж авч үлдэхгүй бол тушаал өгсөн “нууц ноёнтон” нь илэрчих гээд байна л даа. Хүн буудах тушаалыг үг сүггүй биелүүлсэн өнөө

Тэр долоон албан хаагч ч золионд тийм амар бас явчихгүй биз. Баас хатсан ч өмхийгөө тавихгүй гэгчээр бүлэг хэрэг болохоор нэг илчлэгдвэл бүгд баларч болзошгүй юм. Тэгэхээр долоон албан хаагчийг өнөө хэрэглэж сурсан аргаараа ял зэмгүй сугалж авч үлдэхгүй бол тушаал өгсөн гээд өнөө дөрвөн хурандаа нараа нэр устай нь зарлаад эхэлбэл яана. Гэмт хэргээ нуун далдалсан ийм л нэг гинжин урвал хөвөрсөөр л.

ХУУЛЬ БУС ТУШААЛ ӨГЧИХӨӨД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ ГАЖ ЖИШИГ

Гэмт хэрэг гарсны дараа нуун дарагдуулдаг, гэмт хэрэгтэнд үйлчилдэг шударга төрхтэй хуулийн байгууллагын дарга нараас үнэхээр залхаж байна. Залхах биш бүр жигшиж зэвүүцмээр. Эрх мэдэлтэнд үйлчилдэг алаг үзэлтнүүдийн гарын үзүүрт ард түмний хүүхдүүд хэлмэгдэж ирсэн бол албан тушаалдаа аархагчид харин даварчээ. Харин саяхан Улсын ерөнхий прокурорын удирдлагууд шинээр солигдож цус сэлбээд ирэхийн цагт долдугаар сарын 1-ний хэрэг болон өөр бас бус “но”-той хэргүүд шударгаар шийдвэрлэгдэх нь дээ гэсэн горьдлого өөрийн эрхгүй ард олонд төрөв. Шударгаар үйлчилдэг хууль цаазыг хүсэн хүлээдэг нийгмийн хүлээлт асар их бий. Шударга ёсыг ярих биш хэрэгжүүлэх хүлээлт байна. Улсын ерөнхий прокурорын газраас сая үзэхдээ Ч.Амарболд нарын хурандаа нарыг Өршөөлийн хуульд хамрагдсаныг эргэн шалгах ёстой гэсэн нь хэргийг илрэх үндэс суурийг жинхэнэ утгаар нь хайж эхэлж байгаа ч юм бил үү. Хэрэв долдугаар сарын 1-ний өдөр хүний амь бүрэлгэсэн этгээдүүд олдохгүй бол цаашид буруу жишиг тогтоох аюултай. Хүн буудаж алчихаад тушаал биелүүлсэн гээд сууж байх нь. Тэгээд тушаал өгсөн хүнийг хайгаад ч хий үзэгдэл шиг олдохоо больчихдог туршлага түүхийн хуудсыг нэмэхийг үгүйсгэхгүй. Яг үнэндээ долдугаар сарын 1-ний өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж хүний амь нас эрсдэх боломжийг үүсгэхгүй байх, галт зэвсэг хэрэглэхгүй байх, ямар ч тохиолдолд хүн алж болохгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг юм билээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тушаал шийдвэр бол зайлшгүй биелүүлэх зарлиг байдаг. Тэгсээр байтал үүнийг зөрчин байж өдий төдий хууль, олон улсын хэм хэмжээг даван хүн буудах тушаал гаргасан нь анхаарал татдаг. Хэрэв сэтгэл хөөрлөөр өнөө дөрвөн хурандаа шийдвэр гаргасан байлаа гэж үзэх аваас хэдийнэ тэдэнд хэргийг нь хүлээлгэчихсэн байх нь тодорхой байв. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд шийдэх шийдвэр байж болзошгүй болоод энэ хэрэг өнөөг хүртэл үнэн зөвөөр шийдэгдэж чадаагүй гэдэг. Ерөнхий сайд асан С.Баяр нэгэн телевизийн “Болзоо” нэртэй нэвтрүүлэгт оролцож байхдаа “Хэрвээ цагдаагийн албан хаагч буудсан бол хариуцлагыг нь би хүлээнэ” гэж ам бардам хэлж байсан удаатай. Гэтэл Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас цагдаа нар буудсан гэдгийг нь тогтоогоод жил гаруй болж байдаг. Тэгтэл хурандаа нар өршөөгдөж байлдагч нар цагаадахаар аль хэдийнэ шийдэгдэж байсан юм билээ. Манай улсын хуулийн байгууллага хүн алсан, тэрбумаар нь идсэн уусан хэнийг ч цэвэрхэн мулталж гаршсан халхавч хийдэг хуульчдаасаа салчихвал мөн ч их гавьяа байгуулахсан. Долдугаар сарын 1, Б.Хурц Д.Энхбатыг Францаас хулгайлсан гээд тушаал өгсөн “нууц ноёнтон”-оо хамгаалахын тулд илрүүлчихэж ч болдоггүй хэцүү хэргүүд бий. Өнөөдөр “нууц ноёнтон” хууль бус тушаал өгчихөөд ард нь хариуцлага хүлээдэггүй гаж жишиг тогтсон нь үнэн. Нэгэнт илэрдэггүй, илрүүлдэггүй, болохоор “нууц ноёнтон”-ууд сүүлдээ бүр гаршиж дур зоргоороо авирлах болов. Монголд хуулийг гууль болгож ирсэн туршлагатайн хувьд бүр давраад олон улсын хил дамнасан хүн хулгайлах ажиллагаа хүртэл хийв дээ. Хүний эрхийг дээдэлдэг, хууль ёсыг сахидаг улс орон яалаа гэж монгол шиг байв л гэж дээ. Тэд цагаачийнхаа эрхийг хамгаалж тагнуулын гүйцэтгэх ажилд явсан Б.Хурцыг байцааж байна. Монголын тагнуул, цагдаа, нисэх алба, дипломат албад оролцоотой олон улсын хил дамнуулан хүн хулгайлсан энэ хэргээс болж Монголын нэр хүнд унаснаас биш тушаал өгсөн “нууц ноёнтон”-ы нэр илэрсэн ч биш дээ гэж нуугдаж өнгөрч боломгүй байх аа. Нэр хугахаар яс хугар гэгчээр нэг бүхэл бүтэн улсын нэр хүнд навс унаж байхаар нэг “нууц ноёнтон”-ы нэр унаг л дээ. Хийсэн үйл лайг нь улс биш тушаал өгөгч этгээд өөрөө эдлэг. Тэгээд ч “нууц ноёнтон”-уудын балгаар улсын нэр хүнд унах, гэмгүй хүмүүс хэлмэгдэх, эрдэнэт хүн амиа алдах юу ч биш гэж үү?

Б.ДОЛЗОДМАА


URL:

Сэтгэгдэл бичих