Зориулалтын бус хуванцар сав мэдрэлийн системийг хордуулгыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

IMG_9812_copyНЭМХ-ээс хийгдсэн судалгааны дүн, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторит хийгдсэн шинжилгээний дүнгээс үзэхэд хүнсний зориулалтын бус хуванцар саванд ундны ус, сүү, айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах тохиолдолд хуванцар савны найрлага дахь хартугалга болон бусад химийн бодисууд хүнсний бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр шилжиж, хадгалалтын хугацаа уртсах тутам шилжилтийн хэмжээ нэмэгдэж байна.
Уг бохирдсон хүнсээр дамжиж хартугалга болон бусад химийн бодисууд хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, бусад эд эрхтэнд өвчлөл үүсгэх эрсдэлтэй байгаа тул “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой болон тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг цаашид хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх, “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг аль болох хэрэглэхийг багасгахыг анхааруулан СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

URL:

Сэтгэгдэл бичих