1000 сурагч жагсана

-29052014-1401358636-93837002-tamhiУИХ дахь Эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Монголын сурагчдын холбоо, ДЭМБ, Нийслэлийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн цагдаагийн газраас “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан “Тамхинаас татгалзаж байна” уриан доор 1000 сурагчийн парадыг энэ сарын 30-нд Чингисийн талбайд зохион байгуулна.

 1000 сурагчийн парад 13.30 цагаас нийслэлийн 5 дугаар сургуулиас Чингисийн талбай руу хөдөлснөөр эхэлж, сурагчид эзэн хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Данзанравжаагийн шүлэг сонсч, тамхины эсрэг уриа хэлж, андгай өргөх аж. Мөн Чингисийн талбайд болох арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн орлогч Салик Говинт, Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, Нийслэлийн цагдаагийн газрын төлөөлөл үг хэлэх аж.

 монцамэ

 


URL:

Сэтгэгдэл бичих