Манай гарагт ердөө 13-хан ширхэг үйлдвэрлэгдэх “алтан дугуй”
“The House of Solid Gold” компани дэлхийд хамгийн үнэтэй уулын дугуй үйлдвэрлэжээ. Асар өндөр үнэтэй энэ дугуй ердөө 13хан ширхэг үйлдвэрлэгдэх бөгөөд нэг бүрийн үнэ нэг сая доллар ажээ. Дугуйг эд анги бүрийг нь гараар угсарсан бөгөөд бүр эрэг шургийг нь хүртэл 24 каратын алтаар бүрсэн юм байна. Мөн суудлыг нь гараар элдсэн матрын арьсаар хийжээ. Мөн уулын дугуйнд байх зайлшгүй тоноглол, хэрэгслэлүүдийн нэг болох усны савыг хүртэл алтаджээ. Мөн компанийн лого бүхий 600 ширхэг хар бриллиант болон 500 алтлаг сапфир чулуу шигтгэсэн тэмдгийг ч суулгаж өгсөн байна. Дашрамд чулууны нийт жин 10,5 карат болжээ.
URL: