Б.Золбоот засаанд явж, чалхаа сайжруулжээ

13102_220Хавар болохоор манай хан ичээнээсээ гарах мэт элдэв зүйлсийг хийдэг болжээ. Зарим нэг нь халгай, яргуй түүхээр хээр гардаг бол нөгөө хэсэг нь малын засаанд мордож, эрүүл мэнддээ анхаардаг болсон байна.

Саяхан л гэхэд бидний сайн таних жүжигчин Б.Золбоот засаанд явж чалхаа сайжруулсан нь зураг болон үлджээ. Тэрбээр амралтын өдрүүдийг дайруулан хотын ойролцоо найзуудынхаа хамт салхинд гарангаа засаа идсэн байна.

Засаа нь эрчүүдэд сайн, тэр тусмаа түүхийгээр нь газар дээр нь зооглох ёстой гэж эртнээс яригддаг байсан ч сүүлийн үед л манайхан ийм төрлийн эмийн аргыг ихэд шунан хэрэглэх болсон байна. Сайн болоод л эрчүүд ингэтлээ шунадаг биз дээ.


URL:

Сэтгэгдэл бичих