Америкаас Афганистанд арван мянга орчим цэрэг суулгана

U.S. soldiers keep watch at the entrance of a U.S. base in Panjwai district Kandahar27-нд, Америкийн Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл гаргаж, Америк болон НАТО-гийн цэргийг төлөвлөсний дагуу энэ оны эцсээр Афганистанаас гаргана. Харин Америкаас Афганистанд 9800 цэрэг үлдээж, дасгал сургуулилт болон терроризмтой тэмцэх үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдлээ.

Обама Цагаан ордонд илтгэл тавьж, Америкаас Афганистанд цэрэг суулгах зорилт тодорхой, “Ал кайда” бүлэглэлийн заналхийлэлтэй тэмцэх төдийгүй Афганистаны аюулгүйн хүчинд тусалж, мөн тус орны ард түмэнд өөрийн хүчээрээ амжилтад хүрэх боломж олгох юм гэжээ.

Обама, 2015 оны эцсээр Америкаас Афганистанд суугаа цэргийн тоог тал хувиар багасгах бөгөөд нийслэл Кабул болон Баграм дахь агаарын цэргийн баазад төвлөрүүлнэ. 2016 оны эцсээр Америкаас Афганистанд суугаа элчин сайдын яамны аюулгүйн баталгааны үүрэг гүйцэтгэх цэргийг үлдээж бусдыг нь татна гэжээ.

Обама, Афганистаны ирээдүйг тэд өөрөө шийднэ. 2014 оноос хойш Америкаас Афганистанд цэрэг суулгах асуудлыг хоёр орны тохиролцсон “хоёр талын аюулгүйн гэрээ”-ий дагуу шийдсэн юм гэжээ.
Обама энэ илтгэлийг тавихаас өмнө Карзаи болон Герман, Их Британи, Итали зэрэг Европын орны удирдагчидтай утсаар ярьж, 25-нд Афганистанд айлчилж, Баграм дахь агаарын цэргийн баазын офицер дайчдыг эргэжээ.

Өнөө Америк болон НАТО-гоос Афганистанд 51 мянган цэрэг байрлаж байгаагийн 32 мянга нь Америк цэрэг юм.

\Ц\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих