Б.Батхүү: Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг хэрхэхээ төр шийдэх ёстой

batkhuu1УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа билээ.

Энэ хуулийн төсөл болон уул уурхайн салбарын бусад цаг үеийн асуудлаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа.

Дөнгөж уул уурхайн салбарт ороод хөрөнгөөрөө хайгуул хийгээд эхэлж байтал хууль өөрчлөгдөөд байвал хэн ч энэ салбарт итгэл үзүүлэхгүй шүү дээ.

-УИХ-аар Ашигт малтма­лын тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах ту­хай хуу­лийн төслийг хэлэлцээд эхэл­­чихлээ. Нэмэлт өөрчлөлтийг ба­­талс­наар эдийн засагт то­моохон үр ашиг өгөх талаар ярьж байна. Энэ талаар та­ны бодол?
-Хайгуулын тусгай зөвшөөр­лийг цуц­лаад гурван жил бол­чихлоо.Энэ ху­гацаанд хайгуулын ажил эрхэлж бай­сан маш олон компани ажилгүй бол­сон. Геологичидоос гадна маш олон салбарын хүмүүс ажилгүй болж бай­гаа юм. Хоёрдугаарт, хайгуулын тус­гай зөвшөөрөлтэй компаниуд эрж хай­гаад эхлэхээр газрын доорх баял­гаа тодорхой болгож авдаг.

Ингэж то­дор­хойлж авахгүй бол уул уурхайн сал­бар олборлоод дууслаа бол ажил нь зогс­дог эрсдэлтэй. Тиймээс цааш нь үргэлжлүүлэх шаардлага байна. Тоон судалгааг судалж үзсэн. Монголын газар нутгийн 50 гаруй хувьд нь хайгуул, олборлолт хийх боломжгүй болж байна. Дархан цаазат, тусгай хэрэгцээний газар, Урт нэртэй хуулиар хориглосон газруудыг хөндөхгүй. Тэгэхээр нийт газар нутгийн 40 хувьд олборлолт хийхээр байгаа юм.

Гэтэл өнөөдөр бол наймхан хувьд нь хайгуул хийсэн. Найман хувь гэдэг чам­лалттай тоо. Энэ найман хувиас орд болж ашиглаж байгаа нь өчүүхэн бай­даг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл тоо­ны хувьд 1000 гаруй байгаа ч гэ­сэн газар нутгийн га талбайн хувьд Мон­голын газар нутгийн 0.3 хувьд ч хү­рэхгүй байгаа юм. Хайгуул болгон уур­хай болдоггүй гэдгийг хэлээд бай­на.

-Хайгуулын лицензийг эргэн сэр­гээсний ашиг нь юу байх юм бэ. Мө­рийн хөтөлбөрөөсөө ухарлаа гэх мэт шүүмжлэл ч гарч байна?
-Хоёр гурван талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эргэн сэргэж, ажлын байр бий болно. Хоёрдугаарт, газрын доор­хи баялгийнхаа нөөцийг тогтооно. Гу­равдугаарт, цаашид ашиглах ашигт малт­­малын нөөцүүдийг бэлтгэнэ гэ­сэн үг.

Тийм учраас маш чухал юм. Хи­­лийн зурвас газарт хайгуул явуулах нь гэх мэтээр буруу ойлголт яваад бай­гаа. Тийм зүйл байхгүй. Хайгуулын тус­гай зөвшөөрлийг олгохдоо төрөөс тогтоосон газарт олгоно. Монгол Ул­сын газар нутгийг судлаад хайж болохгүй газраа тодорхой болгочихсон. 40 орчим хувьд хайгуул хийхээс хилийн зааг газрууд байвал тусгай зөвшөөрөл өгөхгүй. Үүнийг хамаагүй мушгиж ярьж болохгүй. Сонгож байгаа газраа ил тод мэдээлнэ.

-Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэр­гээх, хөрөнгө оруулалтыг татах маш олон хууль, эрхзүйн орчныг бо­ловсронгуй болголоо. Хөрөнгө оруу­лагчид ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
-Тааруу дүн авчихсан байсан. Үүний­гээ эерэг болгох олон ажлуудыг хийлээ. Эх­лээд хөрөнгө оруулалтын тухай хуу­лиа баталсан. Дараа нь 2025 он хүр­тэл хуулиа өөрчлөхгүй гэдгээ то­дор­хой болгоод бодлогын баримт бич­гээ баталчихлаа. Өөрөөр хэлбэл, Тө­­рөөс эрдэс баялгийн салбарт ба­римт­лах бодлогын баримт бичгээ бат­луулчихсан.

Ингэснээр 10 жилийн хуга­цаанд бид хуулиа өөрчлөхгүй гэдгээ хөрөнгө оруулагчдад баталгаажууллаа. Ингэснээр манай салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Сүүлийн хуулиуддаа Монголын компанитай хамтарсан байх, манай талын компанийн оролцоо 51 хувиас доошгүй байх гэсэн заалтууд оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын аж ахуйн нэгжүүд хөл дээрээ тогтож ирж байгаа учраас тэднийгээ хамгаалах бод­логыг хэрэгжүүлэх ёстой.

Бодлого маань зөв явж байна. Энэ бодлогоор явах юм бол Монгол Улсын эдийн за­саг маш хурдан хугацаанд сэргэх бо­ломжтой. Уул уурхайн салбарт итгэх итгэл эргээд сэргэж байна. Уул уурхай бол эрсдэлтэй салбар. Тиймээс маш урт хугацаанд хууль тогтоомж нь өөрчлөгдөхгүй байх хэрэгтэй. Дөнгөж уул уурхайн салбарт ороод хөрөнгөөрөө хайгуул хийгээд эхэлж байтал хууль өөрчлөгдөөд байвал хэн ч энэ салбарт итгэл үзүүлэхгүй шүү дээ.

-Урт нэртэй хуулийн дагаж мөр­дөх журмын тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах асуудал маш их шүүмж­лэл дагуулсан. Одоо үүнийг хэр­хэн шийдэх гэж байна вэ?
-Би өөрөө ажлын хэсгийг ахалж ажил­лаж байгаа. “Урт нэртэй” хууль зөв хууль байсан гэдгийг бүгд хүлээн зөв­шөөрдөг. Гэхдээ урд нь байсан хуу­лиа баримталж ажиллаагүйн хар гай одоо гарч байна. Усны тухай хууль дээр эргийн хамгаалалтын бүс буюу голын эрэгт ойрхон бүсэд тусгай зөвшөөрөл олгохыг хориглох бай­тал олгосоор ирсэн байгаа юм. Ол­госон төрийн байгууллага, авсан аж ахуйн нэгж аль аль нь буруу утгаар авч байсан.

Тиймээс энэ хуулийг зөв гэж үзэж байгаа. Гэхдээ энэ хуу­лийг хэрэгжүүлэх арга замыг буруу сон­госон. Урьд нь өгөөд, баахан хөрөнгө мөнгө зарчихсан хүмүүсийн ажлыг зогсоочихсон. Гэтэл хуульд зогсоосон бол нөхөн төлбөр өгөх ёстой гээд заачихсан. Нөхөн төлбөр өгнө гэхээр мөнгө байхгүй.

Мөнгө байхгүй учраас зөв­шөөрлийг цуцалж болохгүй нөхцөл бай­дал үүсээд байгаа юм. Тиймээс эх хуу­лийг нь өөрчлөхгүй үргэлжлүүлнэ. Харин өмнө нь авсныг цааш нь үргэлжлүүлээд явах ёстой юм. Олон нийтийн хяналтын дор ажлыг нь дуус­гаад, эргээд нөхөн сэргээлгэж авна. Тэ­гэхгүй бол төрөөс нөхөн төлбөр өгөхгүй болохоор эзэнгүй орхиод нин­жа нар тэнд нь бужигнуулаад бай­гаа.

Зарим нь өөрсдөө нинжа болж ороод ашиглаад эхэлчихсэн. Тэгэхээр тэднээс татвар авч чадахгүй, талбай нь эвдэрч сүйдэх, нөхөн сэргээх хариуц­лага хүлээх хүн байхгүй болж байгаа юм. Цаашлаад уул уурхайн салбарт маш сөрөг үнэлэмж бий болгож байна. Бүгдийг нь сэргээх гэж байгаа мэтээр ташаа ойлголт байж болохгүй.

-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд Уул уурхайн яаманд асар их ачаалал ирж байна. 100 хоногийн хугацаанд хууль эрх­зүйн орчноо бүрэн шийдэж амжих уу?
-Амжина. Бүгдийг нь өргөн барь­чихсан байгаа. Өргөн барьсан хуу­лийн хүрээнд ярилцаад явчихна. 2025 он хүртэл өөрчлөлт орохгүй ээ гэ­дэг итгэлийг өгчихөөр хөрөнгө оруу­лаг­чид илт сэргэж байна. Хууль эрх­зүйн орчноо бүрэн боловсронгуй бол­гохыг л хүлээгээд байгаа.

106 тусгай зөв­шөөрлөө яах юм, Урт нэртэй хуулийн да­гаж мөрдөх журмыг хэрхэхээ төр ший­дэх ёстой. Хэрвээ цуцлах бол нө­хөн төлбөрийг нь өгөөд, бүр хаагаад газ­раа буцааж авах хэрэгтэй байгаа юм. Тэгж чадахгүй бол сая өргөн барьсан байдлаар, эсвэл УИХ дээр ярьж байгаад арай өөр хувилбараар шийдэх хэрэгтэй. 100 хоногтой холбогдсон гол асуудлаа шийдчихсэн. УИХ хурдан бат­лах, хэлэлцэх асуудал үлдсэн.

-Дээр хэлсэнчилэн дотоодын уул уурхайн компаниудыг дэмжих асууд­лыг хэр анхаарч байна вэ. Уул уурхайн салбар гадны хөрөнгө оруу­лагчдаас хараат байдалтай бай­на, тэдэнд илүүтэй их анхаардаг гэх шүүмжлэл байнга л дагалддаг шүү дээ?

Энэ бүгдэдээ анализ хийгээд хариуцлагатай, ил тод, хаа, хаанаа ашигтай, дотоодын компаниудыг дэмжсэн байдлаар бодлогоо баталж авлаа.

-Хуучин бол уул уурхайн салбар тө­рийн гар дор явж байсан. Зах зээлд шил­жихэд энэ байдал задарсан. Тэ­гээд эдийн засаг хүнд байсан учраас газ­рын доорх баялгаа ашиглахаар болж хөрөнгө оруулагчдыг дуудах хууль баталсан нь 1997 оны Ашигт малт­малын тухай хууль. Энэ хууль хам­гийн түрүүнд орж ирсэнд нь ашигт малт­малаа ашиглуулъя гэж шийдсэн. Ингэснээр маш олон гадны уул уурхайн компаниуд орж ирсэн. Түүний хүчинд нэлээд олон орд нээсэн нь сайн тал байсан.

Гэтэл тусгай зөвшөөрөл хяналтгүй байснаас лицензийн наймаа цэцэглэсэн. Цаашлаад алтыг нь аваад авдрыг нь хаядаг байдал газар авсан юм. Тэгээд үүнийгээ засахдаа буруу зассан. Шууд өндөр татвар тавьдаг, хуулиа өөрчилж, хааж хорьж эхэлснээс болж гадаад, дотоодгүй хохирсон. Тэгэхээр энэ бүгдэдээ анализ хийгээд хариуцлагатай, ил тод, хаа, хаанаа ашигтай, дотоодын компаниудыг дэмжсэн байдлаар бодлогоо баталж авлаа.

Одоо энэ бодлогынхоо дагуу л ажиллаад ирэхээр дотоодын ком­паниуд ч эргээд үйл ажиллагаа нь жигдэрчихнэ. Тэсэрч дэлбэрэх бодисын тухай хууль дээр гэхэд л компанийн 51-ээс доошгүй хувь нь Монголынх байна гээд заачихсан. Ашигт малтмалын ту­хай хуульд ч гэсэн дотоодын ком­паниуд бүтээгдэхүүнээ нийлүүлэх ёс­той, гадны хөрөнгө оруулалт ороход до­тоо­дын компаниуд хамтрах зэрэг нөхц­лүүдийг бий болгосон. Үүний үр дүн одоогоор гарах болоогүй байна.

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих ёстой гэдэг шийдвэр гаргасан. Түүнээс хойш үр дүн гарав уу?
-Засгийн газар, Уул уурхайн яамны байр суурь тодорхой болчихсон. Одоо хувь нийлүүлэгчид болон ТУЗ-ийн ги­шүүдийн шийдэх асуудал байгаа юм. Засгийн газар дэмжинэ гэдгээ илэр­хийлчихсэн учраас хөрөнгө оруулагч тал энэ талаар ажиллаж байгаа гэж мэ­дэгдсэн. Үр дүн нь удахгүй гарах байх.

-“Чалько”-д төлөх өрөө төлж дуу­сах хугацаа зургадугаар сарын 1 гэж байсан ч хугацаа удааширсан. Энэ талаар?
-Төлөх хугацааны асуудал “Чалько”-оос хамаарч байгаа мэдээлэл байгаа. “Чалько” нүүрсээ Хятадын талдаа аваад цаашаа борлуулж байгаа. Тэр нь удааширалтай байгаа юм билээ. Агуулах сав нь дүүрсэн татан авалт нь удааширсан болохоос “Эрдэнэс Таван­тол­гой” компанийн хувьд “Чалько”-д тө­лөх өрний хэмжээний нүүрсээ гар­гаад тавьчихсан. Ачиж цааш нь гаргаж авах асуудал үлдчихсэн. Өр бол тө­лөгдчихсөн гэсэн үг.

-Хүдэр боловсруулах болон төмөр­лөгийн үйлдвэрүүд дээр тээврийн жишиг үнэ тогтоох нь хүндрэл учруулдаг гэдэг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?
-Анхлан бид төмөр, нүүрс экспор­тол­доггүй байлаа. 2000 оны эхээс Өм­нөговь аймгаас бага зэрэг экс­пор­толж эхэлсэн. Энэ бол өсөлт авчир­сан. Тухайн үед нөөц ашигласны төл­бөрийг авахдаа хэдэн төгрөгөөр бү­тээгдэхүүнээ зарсан бэ гэдгээс ав­даг байсан. Энэ нь бага байна, хү­мүүс зарахдаа худлаа гэрээ хийдэг, Мон­голын баялгийг хямд үнээр зарж байна гэсэн шүүмжлэлтэй тулгарсан учраас УИХ дээр ярьж байгаад Засгийн газраас жишиг үнэ тогтоосон юм.

Нүүрсийг тэдэн төгрөгөөр зарсан, ийм үнээр тооцож рояльтиг авна гэсэн нь нэлээд маргаан дагуулж байгаа. Компаниуд худалдан авагч нар­тайгаа гэрээ хийхдээ гэрээний дүн нь янз бүр байдаг. Тэгэхээр бага үнээр зарсан нь бага татвар, их үнээр зар­сан нь их татвар өгч эхэлсэн учраас яам­наас нэгдсэн нэг биржийн үнэ зарлаж байх ёстой гэж тогтсон юм.

Энэ зарласан үнийг хаанаас авч байна вэ гэдэг нь бас маргаан үүсгээд байгаа. Ер нь зах зээл боломжийн байхад маргаан гарахгүй байсан ч үнэ унаад ирэхээр компаниудад хүндрэл болж эхэлсэн. Тиймээс зургаан сарын хугацаанд тухайн компанийн гэрээний үнээр татвар авч байхаар шийдсэн.

Энэ асуудлыг шийдэх гээд явж байна. Компаниуд гэрээгээ үнэн зөвөөр хийгээд явчихдаг бол асуудал үүсэхгүй. Гэтэл зарим компаниуд хуу­рамчаар тайлан мэдээ гаргаад байгаа юм. Нүүрсний ангиллын стандартыг бий болгож үнийн тооцооллыг ком­па­ниудтай хамтран гаргаж бай­гаа уч­раас удахгүй энэ асуудал шийдэг­дэнэ.

Б.Балжир


URL:

Сэтгэгдэл бичих