Ажил олгогч байгууллагууд нэг сая төгрөг хүртлэх цалинг санал болгож байна
Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Бүтээн байгуулалт-2014″ хөдөлмөрийн яармагийг зохион байгууллаа. Энэхүү яармагийн зорилго нь оюутан залуусыг бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцуулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжүүлэх байсан юм. Ялангуяа залууст зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж, ажил, орлоготой болох боломжийг бүрдүүлэн өгч байгаа тухай албаны хүмүүс онцолж байлаа.
Өчигдөр болсон уг хөдөлмөрийн яармагт 40 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож 1200 гаруй ажлын байрны саналыг залууст танилцуулж байсан юм.
Тухайлбал, нийслэлийн Хөдөлмөрийн газар, “МАК”, “Бути”, “Монполимэнт”, “Бридж констракшн” ХХК зэрэг томоохон компаниуд оролцсон, Харин зохион байгуулагчид дээрх ажлын байранд залуусыг шууд зуучлах зуучлалын үйл ажиляагаа явуулсан. Ингэхдээ байгаа бүхий л ажлын байранд эалуусыг зуучлахаар ажиллах тухай дурдлаа. Дашрамд дурдахад дээрх ажлын байрны 660 гаруй нь Хөдөлмөр эрхлэлтийн төвтэй хамтран бүтээн байгуулалтын салбарт бригад хэлбэрээр ажиллах захиалгат ажлын байр байгаа ажээ. Харин үлдсэн нь цагийн болон түр ажлын байр гэнэ.
Ангиараа нэг бригад болон ажиллах боломж бий
“Бүтээн байгуулалт-2014″ яармагийн оролцогчдын дийлэнх нь автозам, барилга, уул уурхайн компаниуд байлаа. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд оюутан, залууст туслахын ажлыг санал болгож байсан. Гэхдээ туслахын ажлыг хүнд ажил хэмээн ойлгож болохгүй тухай компанийн төлөөллүүд хэлж байна лээ. Түүнчлэн оюутнууд төгсөх болоогүйн дээр, аливаа мэргэжлийг бүрэн эззмшээгүй байгаа учраас туслахын ажлын захиалгыг түлхүү авч байгаа тухай Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн хамт олон хэлсэн. Барилгын салбарын ажил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Тиймээс барилгын үйл ажиллагааны дараахь цэвэрлэгээ, цонх өнгөлөх, хар цаас наах зэрэг ажлын санал олноор ирж байгаа юм байна. Тиймээс анги хамт олноороо нэг баг болон захиалгын дагуу ажиллах боломжтой гэнэ. Үүнээс гадна ойн цэвэрлэгээ, цэцэрлэгжүүлэлт, ойжуулалтын ажлын санал их ирж байгаа аж.
Залуус өжлын байраар хангах төслийг төрөөс дэмжиж байгаад талархаж байв
Цагийн ажлын менежмент механизмыг бий болгож, тогтолцоог нь бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн оноос эхлэн залуусыг цагийн ажилд зуучлах болсон. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт ирсэн залуус ч өөсдийгөө “азтай” хэмээж байсан юм. Тодруулбал, ШУТИС-ийн III дамжааны оюутан Н.Билгүүн “Залуусыг ажлын байртай болгох ажлыг зохион байгуулдаг болсон байгууллага олон болсон. Мөн тодорхой холбоосыг хийж өгдөг байгууллага ч байна. Түүнчлэн эдгээр ажлыг төрөөс дэмжиж байгаа. Тиймээс залуус ажиллах хүсэлтэй л байвал бүх боломж нээлттэй байгаа юм” гэсэн.
Харин Монголын үндэсний дзэд сургуулийн II дамжааны оюутан Н.Бат-Эрдэнэ “Оюутнуудыг ажил хийх боломжоор хангаж байгаад баяртай байна. Би энэхүү яармагт дүүдээ цагийн ажлын байр олж өгөхөөр ирсэн. Зарим уул уурхайн компаниуд шаардлагатай байгаа боловсон хүчнээ шууд сургуулиас нь татаж авдаг болсон байна. Гэвч дүү маань суралцаж байгаа мэргэжлээ бүрэн эзэмшээгүй байгаа болохоор туслахын ажил хийхээр төлөвлөсөн. Харин энэ боломжийг салбарын яам болон тодорхой байгууллагуудын зүгээс олгож байгаад олзуурхаж байна” хэмээсэн юм. Харин холбогдох албаны хүмүүс энэхүү яармагаас илүу өргөн цар хүрээтэй ажлыг зохион байгуулна гэдгээ хэлж байна лээ. Тухайлбал, Сумын залуус, Ажлын гараа зэрэг төсл үүдийг хэрэгжүүлэх юм. Түүнчлэн томоохон нээлтийн ажлыг зургадугаар сард багтаан хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Оюутнуудыг хөдөлмөр эрхлэх хүсзл эрмэлзэлтэй болсон байна гэв
Залуус хөдөлмөрлөх хүсэлтэй эрмэлзэлтэй болсныг өчигдөр болсон энэхүү яармагаас харж болохоор байлаа. Түүнчлэн ажил олгогч байгууллагууд залуус хөдөлмөр эрхлэх сэтгэлгээ бүрдсэн байгаа тухай онцолж байсан.
Үүнийг холбогдох байгууллагууд хөдөлмөр зуучлалын ажлыг жил гаруйн хугацаанд хийсний үр дүн байж ч болох тухай цохон хэлж байна лээ. Энэ нь ажилгүйдлийг бууруулах гол хөшүүрэг болж байгаа тухай ч хэлсэн. Учир нь одоогоор ажилд орох сонирхолтой 10 мянга гаруй залуус хүсэлтээ өгсөн байгаа юм байна. Харин салбарын байгууллагууд үүнийг нь дэмжин шаардлагатай ажлыг цаг тухай бүрт нь хийж байгаа аж.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард хөдөлмөр зуучлалын ухаалаг систем болох сайтыг ашиглалтад оруулсан. Энэхүү сайтаар дамжуулан залуус нээлттэй ажлын байр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн зарыг харах боломж бүрдсэн байна. Мөн ажил олгогч байгууллагууд ажлын байраа зарлаж, боловсон хүчнээ сонгох боломж нь бүрдсэн. Үүний үр дүнд өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим барилгын компани болон цэвэрлэгээний ажилд 70 гаруй оюутныг зуучлан ажиллуулжээ. Энэ мэтээр долоо хоног бүр зуучлалын ажил үзүүлж байгаа юм байна.
Ажлын байрны хөлсний тухайд ажил олгогч байгууллагууд харилцан адилгүй санал тавьж байсан юм. Одоогоор багадаа 400 мянга, дээд тал нь нэг сая төгрөгийн цалинг өгөх санал тавьж байгаа ажзэ. Гэхдээ үүн дээр Засгийн газар, Хөдөлмөрийн яам, түүний харьяа Хөдөлмөр эрхлэлтийн төвөөс нэмэлт урамшуулал болох 200 мянган төгрөгийг тухайн цалин дээр нь нэмэн олгож байгаа юм байна. Энэ үйл ажиллагаа өмнө нь үргэлжилж байсан бөгөөд цаашдаа ч үргэлжлэх тухай хэллээ.
Г.БАЯРЦЭЦЭГ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: