ХАМАС, ФАТАХ-ын нэгдсэн засгийн газар байгуулахыг зөвшөөрөв

zx450y250_2287257Одоогийн ерөнхий сайд Рами Хамдарахыг дахин байгуулах нэгдсэн засгийн газрын ерөнхий сайд болгохоор ХАМАС, ФАТАХ зөвшөөрлөө гэж ХАМАС 26-ны шөнө албан ёсоор мэдэгджээ.

ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлд тэмдэглэхдээ, ХАМАС, ФАТАХ-ын нэгдсэн засгийн газрын ерөнхий сайд хэн болох талаар санал нэгдсэн бөгөөд зарим сайдын томилгооны талаар ч санал нэгдсэн. Хоёр тал 27-ны өдөр нэгдсэн засгийн газрын бүтцийн асуудлыг авч хэлэлцэнэ гэжээ.

ХАМАС, ФАТАХ 4-р сарын 23-ны өдөр 7 жил үргэлжилсэн Палестины дотоодын хагарлыг эцэслүүлэхийг зорьсон эвлэрлийн гэрээ байгуулсан байна. 5 долоо хоногт багтаан нэгдсэн засгийн газар байгуулж, түүнээс хойш 6 сарын дотор сонгууль хийнэ гэж хоёр тал зөвшөөрсөн байна. Нэгдсэн засгийн газар байгуулах цаг хугацаа нь дуусах гэж байгаа учраас Палестины ерөнхийлөгч сүүлийн үед энэ талаарх хэлэлцээрээ чангатгаж байна хэмээн сурвалжлагч мэдээлэв.    \Сарантуяа орчуулав.\

china radio

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих