Монголын Оюутолгой хятадын мэдэлд орж байгаа гэнэ үү
“Монгол Улс өөрийн газар нутагт оршдог Оюутолгойн ордынхоо 34 биш, ердөө зургаан хувийг эзэмшинэ”
гэсэн мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо. Улстөрчид, эдийн засагчид алмайрч, Үндсэн хуулиар эх орныхоо хөрсөн доорх баялагийг өмчлөх эрхтэй энгийн иргэд бухимдаж байна.
Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” гарын үсэг зурсан бөгөөд уг гэрээгээр хөрөнгө оруулагчийн нийт энгийн хувьцааны 34 хувьтай тэнцэх энгийн хувьцааг Монголын талд олгосныг хувь нийлүүлэгчид харилцан зөвшөөрсөн билээ. Монголчууд 34 хувьтай гэдгийг гэрээний үг үсэг цагаан дээр хараар өгүүлсээр атал энэ тоо хэмжээг үгүйсгэн, хэд дахин бага зургаан хувийн тухай мэдээлэл яагаад гарах болов?
“Оюутолгой” ХХК дэлхийн үнэт цаасны зах зээлд давуу эрхтэй хувьцаа гаргахаар шийдэв. “Оюутолгой” ХХКийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын эхний өдрүүдэд хуралдаж эл шийдвэрт хүрсэн байна. ТУЗ-д Монголын талыг төлөөлдөг гурван суудал олонхийн саналд нөлөөлж чадаагүй аж.
рдыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” гарын үсэг зурсан бөгөөд уг гэрээгээр хөрөнгө оруулагчийн нийт энгийн хувьцааны 34 хувьтай тэнцэх энгийн хувьцааг Монголын талд олгосныг хувь нийлүүлэгчид харилцан зөвшөөрсөн билээ. Монголчууд 34 хувьтай гэдгийг гэрээний үг үсэг цагаан дээр хараар өгүүлсээр атал энэ тоо хэмжээг үгүйсгэн, хэд дахин бага зургаан хувийн тухай мэдээлэл яагаад гарах болов?
“Оюутолгой” ХХК дэлхийн үнэт цаасны зах зээлд давуу эрхтэй хувьцаа гаргахаар шийдэв. “Оюутолгой” ХХКийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын эхний өдрүүдэд хуралдаж эл шийдвэрт хүрсэн байна. ТУЗ-д Монголын талыг төлөөлдөг гурван суудал олонхийн саналд нөлөөлж чадаагүй аж.
П.Цагаан, Б.Ганболд, Н.Багабанди нар санал хураалтад эсрэг байр суурь илэрхийлсэн ч 4:5 харьцаагаар давуу эрхтэй хувьцаа гаргах асуудлыг “Оюутолгой”-н ТУЗ дэмжжээ. Давуу эрхтэй хувьцаа нэмж гаргахыг Монголын гурваас гадна “Рио Тинто”-гийн нэг гишүүн эсэргүүцэж, тэд дөрвүүл таван суудлын эсрэг зогссон гэсэн мэдээлэл байна. Монгол Улсын Засгийн газрын Оюутолгой дахь 34 хувь зургаа руу унана гэсэн мэдээлэл тарж байгаа нь давуу эрхтэй хувьцаа гаргах дээрх шийдвэртэй холбоотой.
Хувьцаа нэмж гаргаснаар нийт хувьцаанд өмнө нь эзэлж байсан манай талын 34 хувь буурна гэсэн энгийн математик тооцоо хийж болох юм. УИХын гишүүн Н.Батбаяр “6-7 хувь хүртэл буурна” хэмээж, мөрийцөхөд бэлэн байгаа.
Давуу эрхтэй хувьцааны тоо ширхгийг тандаж мэдсэн хүний мэдэгдэл болов уу. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн олонхийн дэмжсэнээр, давуу эрхтэй хувьцааг хөрөнгийн биржүүдэд цөөн тоогоор гаргах бөгөөд нэгж тус бүрийг нь нэг сая ам.доллараар үнэлэх юм байна.
Маш өндөрт тооцогдох энэ үнэлгээ Оюутолгойн баялгийг эртнээс анаж, мөнгөө зэхэж суугаа Хятадын хөрөнгө оруулагчдад зориулагджээ хэмээн зарим ажиглагч дүгнэж байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ явж байх шатанд БНХАУ-ын “Чайналко” Оюутолгойд хөрөнгө оруулахын тулд энэ ордын лиценз эзэмшигч “Айвенхоу Майнз” компанитай түншлэх бодлого баримталж байсан билээ.
Монгол Улсын Засгийн газар барууны хөрөнгө оруулалтыг илүү таашаах стратегиар өмнөд хөршөө шахаж, “Рио Тинто”-д боломж олгосон ч үнэт цаасны “хүйтэн” тоглоом хятадуудын эрх ашгийг Оюутолгойгоос хангаж дөнгөх бололтой.
Оюутолгойнхоо нийт хувьцааны 34, ашгийн 75 хувийг монголчууд авна гэж бид хөөрцөглөдөг. “Гэтэл одоо нийт ашгийн 19 хувиас хэтрэхгүй болж таарч байна” гэсэн тооцоог Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хийжээ.
Нэгж нь сая долларын үнэ бүхий давуу эрхтэй хувьцаанаас монголчууд худалдан авч чадахгүй. “Чайналко” тэрбум ам.доллараар 1000 ширхгийг худалдан авч, Оюутолгойн шинэ эзнээр тодрох сураг байна.
Б.Энхцэцэг
shudarga.mn
URL: