Ц.Даваасүрэн : Монгол банкны Ерөнхийлөгчийг ажил хий гэж томилсон
Монгол банкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай бичгийг УИХ дахь бие даагч гишүүд УИХ-ын даргад өргөн барьсан. Тэгвэл төв банкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг УИХ өнөөг хүртэл хэлэлцэж эхлээгүй байна.
Энэ талаар бие даагч гишүүн Ц.Даваасүрэн “Энэ асуудлыг УИХ-ын даргад өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор хариу өгөх ёстой. Шаардлагатай гэж үзвэл бид шаардлагаа дахиж хүргүүлнэ. Монгол банкны Ерөнхийлөгчийг огцруулах ёстой гэсэн байр суурь дээрээ хэвээрээ байгаа. Бид анхнаасаа мөнгөний бодлогын талаар байр сууриа хэлж байсан. Энэ бол валютын ханшийн тогтвортой байдал. Гэтэл Х.Золжаргал валютын ханшийг чөлөөтэй байлгах ёстой гээд байдаг. Аль ч оронд ийм бодлого барьдаггүй. Монгол банкны Ерөнхийлөгчийг зүгээр самбар хараад суу гэж томилоогүй. Ажил хий гэж томилсон” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
NEW.MN
URL: