6,7 тэрбум төгрөгөөр ой тоолох юм гэнэ

32Байгаль орчны яамнаас “Олон зорилтод ойн тооллого” ажлыг эхлүүлхээр болж.  Үүнд мэргэжлийн эрх бүхий 10 аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр, хяналтын давтан тооллогын гурван баг ажиллахаар бэлэн болсон юм байх.

Багууд пургон авто машинаа хүлээн авч нэг жилийн дотор амжуулах ажлаа эхлүүлжээ. Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс ойн тооллого явуулахад 5.7 тэрбум төгрөгийн техникийн дэмжлэг үзүүлэх болсон бол улсын төсвөөс нэг тэрбум орчим төгрөг зарцуулах юм. Тэд Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж талбайг байгуулж хэмжилт судалгааны ажлыг гүйцэтгэх аж.

Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих