Индүүнээс тэнэг төр

06743b3050649bfcoriginalУхаалаг гар утас, ухаалаг индүү, ухаалаг будаа агшаагч гээд байхаар нь санаа авсан уу, яасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” гээд нэг балай юм санаачлаад таг болов. Уг нь “Тэнэг төрөөс ухаалаг төр рүү” гэвэл сайхан зохицох байв. Сүүлийн үед индего буюу ухаалаг хүүхэд төрөх нь олширлоо л гэнэ. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл ухаалаг гал тэрэг олон улсад зорчих болжээ. Монгол Улсад ерөөсөө ухаалаггүй юм нэгээхэн ч үгүй аж. Магадгүй мөдхөн ухаалаг аяга, халбага гээд зогсож байхаа сийхгүй бололтой. Төр нь тэнэг болоод хүний оюун ухаанаар бүтээгдсэн индүү ухаалаг болж байгаа хэрэг үү. Ард түмэн нь тэнэг болоод гар утас нь ухаалаг болж байгаа хэрэг үү. Ёстой бүү мэд. Өнөөдрийн байдлыг харвал тийм л хэрэг болох гээд байна.

     Индүүнээс тэнэг төр гэдгийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч олж харчихаад л “Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээх арга хэмжээ зохион байгуулаа байлгүй дээ. Бодоход тэнэг төрийнх нь тэргүүн өөрөө чухам юу юм бол мэдэх юм алга. Өөрийгөө мэдэж байгаа биз. Юутай ч Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг нь будаа агшаагчнаас тэнэг бололтой. Тэгэхээр Шадар сайд Д.Тэрбишдагва угаалгын машинаас тэнэгт орж таарна. Ингээд Эдийн засгийн хөгжлийн сайд бол ойгүй тэнэгт орно. Тэр лав ухаалаг аяга тавагнаас тэнэгт тооцогдож таарна. Ингээд Уул уурхайн сайд нь ухаалаг утаснаас, С.Эрдэнэ сайд нь индүүнээс  тэнэг гээд цааш явах байх даа.
Уг нь төрд жижиг том гэж байх учиргүй санагдах ч улсынхаа Ерөнхийлөгчийг төрдөө томоохон дүгнэлт хийж, индүүнээс долоон дор гэж хэлсэнд нь баярлаж л сууна. Баярлахын учрыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Түүнээс биш Ц.Элбэгдоржийн энэ арга хэмжээ нэрнээсээ эхлээд балай л даа. Төрийн том жижгийг нь дурдаад ухаалаг хэмээн цаад хэдэн мангараа доромжлохоос эхлээд балайдуу л юм. Ухаалаг төрийн үндсэн шалтгаан нь өчүүхэн л дээ. Нийслэлийн Хангарьд ордонд агентлаг газруудыг байршуулна. Гэхдээ төр түрээслэх нөхцлөөр гэж байгаа шүү дээ. Гэхдээ бас айхтар аа. Өөрт нь хамаарах Үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрыг үүнд хамааруулахгүй гэж зарилгадсан байгаа юм.
Тэгсэнээ Төрийн ордны зүүн талын хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцлөөр хувийн өмчийн барилга бариулах гэсэн байгаа юм. Н.Энхбаяр эзэмших гээд ялаар алгадуулсан энэ балгасыг бас дурдахгүй байж чадсангүй л дээ цаадхи чинь. Тус барилгад бүх яамдыг багтаах, гэхдээ үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамыг үүнд хамааруулахгүй байх гэнэ. Ингээд тус барилгад төрийн албан хаагчдын үйл ажил¬лагаа олон нийтийн хяналт дор буюу ажлын үйл явц нь ил тод байх, судалгаа, мэдээллийн болон дэвшилтэт технологийн нэгд¬сэн сүлжээтэй байх нөхцлийг бүрдүүлсэн байх, төрийн албан хаагчдад хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх  шаард¬лагад нийцсэн байх юм.
Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар бол ингэсхийгээд л манай төр индүүнээс арай дээр ухаалаг болох юм байх. Тэгээд энэ зарилгаа өнөөх тэнэг засгийнхаа тэргүүн будаа агшаагчнаас тэнэг Н.Алтанхуягт даалгасан байх юм. Өнөөдрийг болтол бүх зүйл хуучнаараа байхыг бодоход Ерөнхийлөгч маань ч өөрөө угаалгын машинаас ч тэнэгт орох дог шүү. Хэдэн байшин солиод л ухаалаг болчихдог бол ч манай энэ хэдэн улстөрчид хувийнхаа хаусыг улам л өндөрсгөж солиод ухаан суухгүй л байгаа юм даа. Ер нь арга хэмжээ зохион байгуулж байгаа нь ч тэнэг, тэнд орж суугаад илтгэл тавьж байгаа нь ч тэнэг.

С.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих