Дэлхийн хамгийн аюултай гэмт хэргийн бүлэглэлүүд

Дэлхийн хамгийн аюултай гэмт хэргийн бүлэглэлүүд.‏

Like us on FB

Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй гэмт хэргийн бүлэглэлүүд нь ихэвчлэн мөнгө угаах,хар тамхи наймаалах,хүний наймаа, зэрэг нийгэмд хор хохирол учруулахуйц сөрөг үйл ажиллгаа явуулдаг бөгөөд байр сууриа эзэлсэн томоохон бүлэглэлүүдтэй тэмцэнэ гэдэг цагдаа хүчнийхэнд хүндхэн асуудал болдог байна.

Crips бүлэг

ImageProxy (2)

Crips бүлэг нь 1969 онд Лос анжелес,Калифорни мужид байгуулагдсан африк америкийн бүлэг юм.Тэд эхэндээ орон нутгийн бүлэг гэсэн тодотголтой байсан ч тэдний үйл ажиллагаа хүрээгээ тэлж дэлхийн хамгийн том гэмт хэргийн бүлэг болж хувирсан байна.Тэд 30,000-35,000 орчим гишүүдтэй тэдний гол өрсөлдөгч нь Bloods,Nation Netas зэрэг бүлэгүүд юм.Crips бүлэглэлийн гишүүд цэнхэр өнгийн хувцас болон цэнхэр панда өмсөх ба өрсөлдөгч бүлгүүдтэйгээ ширүүхэн тэмцэл өрнүүлэхийн сацуу аллага,дээрэм,хар тамхи худалдах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна.Уг бүлэгт африк гаралтай гишүүдээс гадна кавказ,төв азиас гаралтай гишүүд олон байдаг байна.

 

Bloods Бүлэг

ImageProxy (3)

Bloods хэмээх уг бүлэг нь 1979 онд байгуулагдсан бөгөөд Лос анжелес хотын хамгийн алдартай бүлэг юм.Тэдний гол өрсөлдөгч бүлэг нь дээр өгүүлсэн Crips бүлэг юм.Bloods бүлэгийн гишүүд улаан өнгийн хувцас,улаан өнгийн панда өмсдөг байна.

 

Якуза

ImageProxy (4)

Якуза нар нь Японы уламжлалт бүлэг бөгөөд дэлхий дахинд 102,000 гаруй гишүүнтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүлэг юм.Япон улсын зарим гишүүд,нам эвсэл нь өнөөг хүртэл якуза нартай холбоотой байж тэднээс санхүүгийн дэмжлэг авдаг тул энэ нь тэдний гэмт хэрэгийн үйл ажиллагааг нуун дарахад хүргэдэг байна.

 

M18 бүлэг

ImageProxy (5)

M18 Бүлэг 1960-д онд байгуулагдсан бөгөөд төв америк,мексик,ану-д гэмт хэргийн үйл ажиллагаа явуулдаг.Тэднийг хамгийн харгис хэрцгий бүлэг гэдэг бөгөөд нүүрэндээ битүү шивээстэй хар хөх өнгийн спорт хувцас өмсөж явдаг байна.M18 бүлэг нь галдан шатаах,санаатай аллага,хулгай дээрэм,зэсвэг болон эмийн наймаа худалдах зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн гол өрсөлдөгч бүлэг нь MS16 бүлэг юм.Эзэмшил газар нь орж ирсэн хэнийг ч тэд эргэлзэх зүйлгүй алдаг бөгөөд уг бүлэгт гишүүд элсүүлж авахдаа өрсөлдөгч бүлгийнхээ гишүүнийг алахийг шаарддаг байна.

 

Los Zetas бүлэг

ImageProxy (6)

Мексикээс гаралтай Los Zetas бүлэг нь дэлхийн хамгийн алдартай хар тамхины бүлэг юм.Тэд мексикийн муж хотуудад хар тамхи худалдаалах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мөн зэвсэг наймаалдаг байна.Мексикийн цагдаа тусгай алба нь тэдэнтэй өнөөг хүртэл ширүүхэн тэмцэл өрнүүлж олон удаа баривчилгаа явуулж байжээ.

 

 

Латин хаад

ImageProxy (8)

Латин америкийн энэхүү бүлэглэл хамгийн зохион байгуулалттай бүлэг бөгөөд анх байгуулагдахад ихэнх гишүүд пуэрто рико гаралтай гишүүд байсан бол сүүлд мексик гишүүд давамгайлах болжээ.Тэд бусад бүлэг шиг олон гишүүдтэй хүчтэй бүлэг биш хэдий ч захиалгат аллага,хууль бус мөнгө угаах гэмт хэргүүдээрээ зартай байна.

 

MS13 бүлэг

ImageProxy (15)

MS13 бүлэг эргэлзэх зүйлгүй дэлхийн хамгийн харгис хэрцгий бүлэг бөгөөд 70,000 гаруй гишүүдтэй улс дамнасан хууль бус зэвсэг болон хүн худалдаалах наймаа,захиалгат аллага зэрэг олон хууль бус үйл ажиллагаа явуулдаг юм.Тэднийг хамгийн харгис бүлэг гэж хэлж буйн учир нь тэд захиалгат аллага үйлдэхдээ хүүхэд,эмэгтэйчүүд байсан ч эргэлзэх зүйлгүй алдаг байна.

Латин америк бол дэлхийн хамгийн олон гэмт хэргийн бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг газар тул мексик болон бусад латин америкийн цагдаа хүчнийхэн тэдэнтэй идэвхтэй тэмцдэг бөгөөд бүрэн зэвсэгтэй явдаг хэдий ч амиа алдах нь энгийн үзэгдэл байдаг байна.


URL:

Сэтгэгдэл бичих