Мөнх тэнгэрийн хүчин дор Та давтагдашгүй

mars-directМиний бие Д.Жавхлан нь Монголд бүрэн гүйцэд судлагдаагүй Astrology, Esoteric, Occultism гэх мэт хүний баруун тархины мэдлэгийг гадаадад сүүлийн гурван жил судлаж, шинжилж, цаашид элэг нэгт ахан дүүсээ энэ талын мэдлэгтэй болоосой, судлаасайгэдэг үүднээс энэхүү нийтлэлээ чөлөөтэй, элдэв хэв маягт баригдахгүйгээр бичихийг зорилоо.

Astrology, Esoteric, Occultism гэж юу вэ ?

Бидний эцэг өвгөд буюу бид өөрсдөө эрт дээр үеэс “Тэр өдрийн тэнгэр мэдэн биз, эсвэл Мөнх тэнгэрийн хүчин дор“ гэж хэлсээр ирсэн билээ. Би үүний утгыг нь тайлах гэж мөн хүн ганц амьдараад төгсдөг юм уу гэх мэт асуултанд хариулах гэж шашин шүтлэгээсэхлээд тэр нь сүүлдэээзотерик астрологолуу орж судалгаа хийхэд хүрсэнбилээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг бол хүмүүн бид энэ сансар огторгуй, од гаригс, нар, сарны,хүч, нөлөөн дор амьдардаг болохийг хэлж буй юм.

Нар сар, од гаригс мөн астрономын үзэгдэлүүд хүмүүст болон Улс орнуудад хэрхэн нөлөөлж буйг харж, судалж, орчуулдаг хүнийг Астрологч гэнэ. Астрологч нь тэргэл сартай өдөр төрөх, сар ба далай ван хоёрын өвөрмөц барилдлагатайгаас гадан төрөлхийн зөн совинтой байдаг байна.

Дэлхийн нөлөө бүхий орнуудын төр засагт өөрийн гэсэн туршлагтай астрологч нар байдаг байна. Харин манайд байдаггүйг саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуайн өргөн барьсан “Дээлээ тайлах, тайлахгүй “ тухай хууль нь унаж байгаагаас харагдалаа. Энэ талаар хоёр дахь нийтлэлдээ буюу Улс төрийн астрологийн тухай бичих болно.

Монгол хэлрүү эдгээр гадаад үгнүүдийг орчуулахад хүндрэлтэй байна. Астрологч гэдэг үгийг орчуулбал зурхайч буюу хүмүүсийн тархинд шашин гэж бууж, буруу нөлөөлөлд автуулахгүйн тулд гадаад нэрээр  нь үлдээлээ.

Дэлхий дээрх цар хүрээтэй шашингууд нь харин ч эсрэгээр Астрологоос үүсэлтэй болохийг олж мэдэв. Буддын, Христийн, Лалын шашингуудан үхрийн эринд дэлгэрсэн Энэтхэгийн Хиндүйзм шашингаас үүсэлтэй аж. Хиндүйзм нь өөрөө астрологоос гаралтай болохийг тогтоолоо.

Шашин болгонд нэг гол баатарууд байдаг билээ. Будда, Хорус, Христ нь “ Нарыг “ илтгэж байгаагаас гадан тэд бүгд 12 дагалдагчтай байдаг. Тэдгээр нь 12 ордыг бэлэгшээж буй. Х.Болорболд ахын Эрин цагиййн дуудлаганомонд нь энэ талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг. Товчхондоо бол Ромын эзэнт гүрний үеэс шашинг бодлогоор улам дэлгэрүүлж, санаатайгаар астрологийг нуун дарагдуулжээ.

Эх орондоо ирж номын дэлгүүр, номын сангуудаар астрологийн талаар бичсэн ном хайж явлаа. Гол утгагыг нь гаргаж, тайлбарлаж бичсэн нэг ч  ном тааралдсангүй. Гол утга гэдэг нь бусад гаригсийн нөлөөллийг тайлбарлахгүйгаар зөвхөн нарны нүүдлийг бичсэн байх юм. Нэг үгээр бол яг шашин шүтлэг шиг “ Стандартанд “ оруулж тухайн хүний төрсөн нарны нүүдэлээр нь хайрцаглаж бусад гаригсын байрлалыг оруулахгүй байгаа нь “ Бөөндөлт “ юм.

Нөлөө бүхий хүмүүстэй уулзасны дотор астрологийн талаар бага саг мэддэг нь Др Т. Баярхүү ах байлаа. 21 наснаасаа буюу сүүлийн 30 жил энэ талаар судалж байгаа гэж хэлсэн хэрнээ Улс төрийн астролог болон эзотерик астрологийн IC тэмдэглэгээг ч мэдэхгүй байсан нь хачирхалтай.

Барууны орнуудад тэргэл сартай шилжих шөнө нэмэлт эмч, сувилагч, цагдаа гаргадаг байна. Учир нь тухайн шөнө хэрэг зөрчил, аваар осол илүүтэйгээр гардаг болохийг статистик судалгаагаар харагддаг байна. Хэрэв сар хүмүүст нөлөөлж байгаа юм бол бусад гаригс өөр өөрийн хүч, нөлөөллөөр хүмүүст нөлөөлдөг болох нь судалгаагаар илрэв.

Таны төрсөн газар он, сар, өдөр, цаг, минутаас маш олон  зүйлийн талаар мэдэх боломжтой болдог. Хэрэв та Улаанбаатар хотод 1970оны 5-р сарын 20-ны 18:42 минутанд төрсөн бол тухайн мөчид нар сар, од гаригс ондоо цэг, байрлалд байна. Яг тэр од гаригсын байрлал дахиж давтагдашгүй юм. Учир нь бидний нарны аймаг өөрөө бүхэлдээ мөнхийн хөдөлгөөнд байдаг тул Та давтагдашгүй аж. Хүн болгон гоц, өвөрмөц, илүү, дутуу талтай, ондоо, өөр юм. Тэрнээс биш та нэг амьдраад бүх зүйл дуусан гэсэн үг биш шүү! Таны эзотерик буюу сүнс тань “Мөнх” болохоос гадна сайнтай, муутай үйлийн үрээсээ шалтгаалаад нар сар, гаригс өөр өөр байрлалд орж ирхэд дахин төрөлт бий болдог нь судалгаагаар харагдлаа.

Таны төрөх агшинд нар сар, гаригс хоорондоо давхацсан, нэг бол 30, 60, 90, 120, 180 градусаар уяалдаа холбоотойгоос гадна ямар одны ойролцоо байгаа нь хамгийн чухал юм. Тэрнээс биш мэлхий, матар гэх мэт анхнаасаа буруу орчуулагтай ордны нэрэнд нь утга учир өгөх шаардлаггүй юм. Ордон дотор гагцхүү ондоо нөлөөтэй оддууд л байна. Орд бүр өөр өөрийн гал, салхи гэх мэт махбодтойгоос гадан мөн удирдагч гаригтайг анхаарна уу. Оддын хувьд 108 оддыг чухалчилж, нарны аймгийн 9 гаригс, одой гаригс, солирын нөлөө гэж байдаг байна. Эцэг нар тухайн хүний зорилго мөн чанар нь байхад, Эх саран  сэтгэл, сэтгэлийн хөдлөл. Зууч Буд мэдлэг, мэдээлэл. Сугар нөхөрлөл, хайр сэтгэл. Үйлийн үрийн багш Санчир гэх мэт өөр өөрийн нөлөөлөл, үүрэгтэй аж.

Өрнийн ба Дорнын ч, Экваторын шугамны дээр, доор ч бай нэг л зүйл болохийг ойлгох хэрэгтэй байна. Үзэгдэх байрлал нь өөр болохоос биш од гаригс тухайн агшинд нэг л байрлалд байдаг байна.

Тэгэхээр 1970оны 5-р сарын 20-ны 18:42- т таны нар сар, гаригс онодоо махбодтой ордонд, онодоо градусаар, онодоо нөлөөтэй оддын ойр байжээ. Тэгвэл таны хувийн шинэ жил буюу 2014оны 5-р сарын 20-ны 18:42-т сар, гаригс онодоо байрлал, градус, одод, ордонд байна. Тэр уялдаа, барилдлага, холбоог таны төрсөнтэй харьцуулсанаар таны ирэх жил, цаашдын амьдралыг харах боломжтой болдог байна. Тэрнээс биш “ Цагаан Сарын “ үеэр сонин хэвлэлээр 3сая шахуу хүмүүсийг 12 жил, 12 ордлуу шууд “Бөөндөх” ямар ч боломжгүйг бүүр анхааруулмаар байна. Хүн бүр гоц, өөр атал ижил засал, мөр гаргах гэх мэт төөрөгдлүүдээсээ гарж, эдгээр нь зөвхөн таны сэтгэлтэй хамаатайгаас гадна ямар ч шаардлагагүй болохыг ойлгож, ухаараачээ.

Ромбо гаригтай холбогддог. Нэг бол үхэр хөтөлчихсөн хөл нүцгэн хүүгийн зураг гараад л “ Өө сайхан болно оо л ” гэнэ. Жинхэнэ зурхайч гэж байдаг бол энэ жилийн 7-р сарын сүүлээр Бархасбодь гариг гал махбодтой Арслангийн ордонд орж тэнд нэг жил, 12 сард Санчир гал махбодтой Нумын ордондорж хоер жил хагас, одоо гал махбодтой Хонины ордонд Монголчуудын Тэнгэрийн ван 4 жил 10 сар тус тус байхийг харвал,1992 онд үрчлэж авсан харийн үндсэн хуулийг сольж, зөвхөн Монгол хүнд зориулсан үндсэн хуультай болох цаг нь энэ байна гэж хэлэх гэсэн.Энэ талаар Сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нар гүйж яваа сурагтай.

Хоцрогдсон шашин шүтлэг, мухар сүсэг,тэнэмэл санваартан,сампин барьсан лам, хулхи, архичин бөө, бөөнддөг бөбөчүүдээсээ салж бодит байгалийн хүчтэйгээ холбогдохцаг нь иржээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор элэг нэгт Монголчууддаа зориуллаа.

Д.Жавхлан

https://www.facebook.com/pages/Мөнх-Тэнгэрийн-Хүчин-Дор-SHARE-баярлалаа/244318532418847

2014.05.20


URL:

Сэтгэгдэл бичих