Нүдээ эрүүл байлгах есөн дасгал
Нүдний харааг он удаан жилийн туршид эрүүл байлгахад спорт, эрүүл агаар, идэвхтэй амралт зэрэг тустай юм. Энэ бүхэн цусны эргэлт болон нүдний эд эсийн холбоосыг сайжруулдаг байна. Нүдийг дасгалжуулахад ширээний теннис, сэлэлт, гүйлт, морин спорт болон бүжиг тохиромжтой. Түүнчлэн дараах дасгалыг тогтмол хийвэл сайн.
1. Нүдний ядаргаа арилгахын тулд нүдээ аниад дээд доод зовхиндоо хэдэн секунд иллэг хийнэ.
2. Зовхио маш түргэн аньж нээн хагас минут хэртэй цавчлаарай.
3. Дээш ба дотогш хар. (хөмсгөний хооронд) Хамрынхаа үзүүрийг бас харна.
4. Нүдээ зүүн тийш (толгой хөдөлгөөнгүй байна) баруун доод, дээд талаар эргүүлж хар. Дараа нь зүүн мөрөө харан зүүнээс доош, баруун мөрөө харан баруунаас дээш ширтэнэ. Үүний дараа зүүн тийш, дээш, баруун тийш, доош эргүүлэнгээ харна.
5. Өмнөө байгаа зүйл дээр хараагаа төвлөрүүлэнгээ толгойгоо баруун. зүүн тийш, дээш доош эргүүлэнгээ харна.
6. Цагийн зүүний дагуу нүдээ эргүүл, дараа нь эсрэгээр зовхио аньж байгаад тус дасгалыг хийнэ.
7. Зарим зүйлийн контур (дүрсийг) нүдээрээ ээлжлэн “зураарай”.
8. Нүднийхээ өмнө хуруугаа гозойлгон ширтэн хар. Дараа нь алсыг ширт хэд хэдэн удаа давт. Одоо хуруугаа холдуулж, ойртуулангаа нүдээрээ салгахгүй ширтэнэ.
9. Нүдээ аниад харанхуйг хар. Дараа нь нүдээ том нээж өмнөхөө хар. Бүх дасгал хэдхэн секунд үргэлжилнэ. Ядарвал хэдэн удаа цавчаад, нүдээ аниад амар. Толгой хөдөлгөөнгүй байх ёстойг анхаараарай.
URL: