“Нойрсож буй гүнж” хэмээх нууцлаг өвчин

1Казакстаны Калачи тосгоны 40-60 хүнд “нойрсож буй гүнж” хэмээх нууцлаг хам шинж илэрчээ. Энэ хам шинж илэрсэн хүн дээд тал нь 6 хоногоор унтаад сэрдэггүй байна. Тэд олон хоногоор унтаж босч ирэхдээ цоо эрүүл байдаг боловч цөөн хэсэг нь түр зуур ой санамжаа алдаад буцаад хэвэндээ ордог юм. Тосгоны иргэн 50 настай Мариа Флект энэ шинж тэмдэг хамгийн анх илэрсэн гэнэ. Тэрээр “Би юу ч санахгүй байна. Сэрээд харсан чинь эмнэлгийн орон дээр хэвтэж байсан” хэмээн ярьжээ.

    Аймшгийн кино шиг ийм хачирхалтай зүйл яагаад гарах болсоныг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа ажээ. Эрдэмтэд энэ үзэгдлийг тун гайхаж хүлээж авчээ. Нутгийн иргэд уул уурхайн нөлөөгөөр хүмүүсийн эрүүл мэнд доройтож буйтай холбон тайлбарлав. Ингээд нутгийн ус, хөрснөөс 7000 дээж авч, хам шинж илэрсэн хүмүүсийн цус, үс, хумс зэргийг шинжилсэн байна. Туршилтын дүнд хүнд металл, радио цацрагийн түвшин өндөр гарсан нь бактери вирус үржих шалтгаан болсон гэж үзжээ. Гэхдээ дээрх хам шинжтэй ямар холбоотой болохыг мэдээгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих