Хятадын баячуудын нэг цаазын ял сонсжээ
Хятадын хамгийн баян эрсийн нэг Лю Ханыг авлига, хүн амины хэрэгт холбогдон цаазын ял сонсожээ. Тэрээр 2012 онд Хятадын хамгийн баян бизнесмэн болж, Форбес сэтгүүлийн жагсаалтаар 148-д орж байсан байна.
Түүнийг мөн зохион байгуулалттай аллага буюу ахтайгаа нийлж мафийн шинжтэй сүлжээ үүсгэж, удаа дараа аллага үйлдсэн гэж үзэж байгаад энэ хэрэгт 36 хүнийг баривчилаад байгаа юм байна. Мөн Сичуань мужийн Гуаннан дахь мөрийтэй тоглоомын газрыг хяналтандаа авсан гэж үзэж байна. Үүнээс гадна аюулгүйн зөвлөлийн дарга асан Жоу Ёнкангын авлигын хэрэгт ч түүнийг холбоотой гэж үзэж ийнхүү цаазын ял оноожээ.
URL: