Сүмогийн түүхэн дэх анхны тохиолдол

uls_537ec581ae6d1_1Япон улсын нийслэл Токио хотноо мэргэжлийн сүмогийн тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр их аварга Хакүхо М.Даваажаргалыг аз тааран унагасан сэкивакэ Гооэйдо өчигдөр шинэхэн их аварга Какүрюү М.Анандтай барилдан бараг л унагасан даа, гэтэл унаж яваа Какүрюүгийн магэ буюу үснийх нь орой боолтыг Гооэйдо нэг атгаснаа тавив. Энэ бол хориотой мэх. Яагаад Гооэйдо унаж яваа бөхийн үсэнд хүрчихэв ээ? Ийм тохиолдолд аль нэгэн хажуугийн шүүгч гар өргөн, бүх шүүгчид дэвжээнд дээр гарч ирэн зөвлөлдөж шийдвэр гаргадаг. Гэтэл өнөөдөр шүүгчдийн хэн нь ч гар өргөсөнгүй. Харин барилдааныг харж суусан их аварга Хакүхо гар өргөснөөр шүүгчид яах ч аргагүй зөвлөлдөж, ялалтыг Какүрюүд өглөө. Энэ бол их аваргын үсэнд өрсөлдөгч нь гар хүрэн хориотой мэх хийж ялагдал хүлээж байгаа анхны тохиолдол юм байна.

uls.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих