Олон орны аж ахуйн нэгж Америкийн тагнуулын хяналтад байдаг

-25032014-1395743045-1633011601-1352662632_1293698110_cia-seАмерикийн ” Нью-Йорк таймс сонин”-ны 21-нд мэдээлснээр, дэлхийн олон газрын аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг Америк өнөөдрийг хүртэл тагнаж хянасаар байна. Эдийн засгийн давуу байдлаа дээшлүүлэхийн тулд Америкийн засгийн газар тагнуулын ажиллагаа явуулсаар байна. Америкийн аюулгүй байдлын үндэсний газар Европ болон Азийн худалдааны хэлэлцээрийн төлөөлөгчийн үйл ажиллагааг үргэлж хяналтандаа байлгаж уг мэдээллээр Америкийн худалдааны албаны хүнд тусалдаг гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалжид мэдээлснээр, Бразил, Саудын Араб, Африк тив, Иран болон Мексикийн төрийн өмчит нефтийн компани нь Америкийн аюулгүй байдлын үндэсний газрын тагнуулын хяналтад байдаг. Америкийн албаны хүн заримдаа бусад орнуудын аж ахуйн нэгжид тагнуулын ажиллагаа явуулдаг. Учир нь эдгээр компани Хойд Солонгос , Иранд санаатай болон санамсаргүйгээр технологи нийлүүүлж байгааг сэжиглэдэг байна. Гэвч хяналтад байгаа зарим компани өөрийнх нь үйл ажиллагаа Америкийн хяналтад байна гэдгээ сайн мэддэггүй байна.

\Р\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих