Гурван ихэр төрүүлсэн ээж нутаг буцах зардалгүй
Гурван ихэр төрүүлсэн Ундармаа хэмээх эмэгтэй нутаг буцах зардалгүй байна. Тэрбээр Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд төрөөд одоогоор Нялхсын клиник сувилалд хэвтэж байгаа ажээ.
Ундармаа нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гурван хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Энэ удаа төрүүлсэн гурван ихрээсээ гадна том хүү нь 3 настай, удаах нь 2 настай ихэр хүүхэд аж.
Ундармаа нь хөгжлийн бэрхшээлтэй. Туслаад байх ах дүү байхгүй, нас өндөр гарсан ээжтэй.
Гурван ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэй нутаг буцах зардалгүй хэмээсэн мэдээлэл фэйсбүүкт тавигдсаны дагуу бид утсаар холбогдлоо. Өрхийн эмчтэй нь холбогдон утсаар ярихад “Энд ирээд идэх хоол ч байхгүй байгаа айл. Хүүхдүүдээ яаж тэжээх юм бол гэж санаа нь зовж байна. Удахгүй эмнэлгээс гараад нутаг руугаа ниснэ. Бидний хувьд Хүннү Эир-тэй яриад нислэгийн асуудлыг хөөцөлдөж байна” гэсэн юм.
Манай сурвалжлах групп маргааш 14.00 цагт Ундармаатай очиж уулзахаар болсон, энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
URL: