Миний хүү хилсээр хоригдож байна
Татварын ерөнхий газрын дарга Гансүхийн ээж Ц. Нямноржингоос дараахь зүйлийг тодрууллаа.
-Энэ сарын 19-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс ялын хэмжээг хэвээр үлдээсэн. Энэ талаар?
-Миний хүүг их хэмжээний мөнгө идсэн гэж баривчилж ял оногдуулсан байгаа. Хүү минь 17 тэрбум төгрөг идэх нь байтугай нэг ч төгрөгийн хээл хахууль аваагүй гэдэг нь гарсан байгаа. Хээл хахууль аваагүй гэдэг нь тодорсон хэрнээ болохгүй байна. Одоо ах дүү хоёр хоригдож л байна. Өвгөн бид хоёр 80 гарсан. Манай гэрт нэгжлэг хийсэн. Хэрэгтэй хэрэггүй таван хадгамжийн дэвтэр байсан хурааж авсан.
-Хадгаламжийн дзвтрийг нь хэзээ хурааж авсан бэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сард хурааж авсан. Одоо хүртэл өгөөгүй байна. Их гомдолтой байна. Улсад 30 гаруй жил ажиллачихаад хамгийн сүүлд шоронд найман жил хоригдон. Найман жилийг өвгөн бид хоёр яаж хүлээх вэ. 17 тэрбум төгрөг идэж уусан гээд зурагтаар гарч байхад өвгөн бид хоёр нойргүй хонож байлаа. Гэтэл нууц амрагийнх нь дансанд таван тэрбум төгрөг хийсэн. Аавынхаа нууц амрагийн дансанд хоёр тэрбум төгрөг хийсэн гэхээр худлаа гэдгийг мэдсэн. Уулзаад зүсийг нь харчихаад явж байна. /уйлав/
-Хурааж авсан хадгалмжийн дэвтэр хэнийх байсан бол?
-Гансүхийн нэртэй данс байхгүй. Өвгөн бид хоёрын данс байсан юм.
-Аавынхаа дансанд нэлээд их хэмжээний мөнгө хийсэн гээд яригдаад байсан. Энэ талаар?
-Өвгөн бид хоёр хөрөнгөтэй. Өнгөрсөн 2008 онд хөрөнгөө ил гарга гэж байхад бид тэрбум төгрөгийн орлоготой гэж тодорхой байсан. Гэтэл үүнийг тоодоггүй юм байна. Хилсээр олон жилийн ял авах надад хэцүү байна. /уйлав/
-Танайх нэлээд хөрөнгөтэй гэж байна. Та залуудаа ямар хөдөлмөр эрхэлж байсан бэ?
-Хятад хүний ганц охин байсан юм. Нөхөр минь янз бүрийн ажил хийдэг байсан.
-Ах дүү хоёр гэж байна. Гансүхээс өөр хэн хоригдож байгаа вэ?
-Гансүх, Даваасүрэн хоёр
-Гансүхийн биеийн байдал ямар байна вэ?
-Хоеулангийнх нь биеийн байдал муу байна.
Н.АЛТАА /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: