Мэнгэ болгон учиртай /зурхай/
Та дээрх зурагны дагуу өөрийнхөө мэнгэний байрлалыг тайлбартай тохируулан хараарай.
Байрлал 1-3
Та багадаа эрх дураараа, сахилгагүй талдаа хүүхэд байсан. Та төрөлхийн бүтээлч сэтгэхүйтэй. Амьдралаа аваад явчих чадвартай. Та хэн нэгний дор ажиллах дургүй. Өөрөө өөртөө босс нь байхыг илүүд үздэг. Ингэснээрээ ч илүү их амжилтыг олох магадлалтай.
Байрлал 4
Та бол эргэн тойрондоо нөлөө бүхий хүн. Гал цогтой араншинтай, хурц үгтэй. Гэвч та олон хүний хэтэрхий олон үзэл бодлыг сонсохоороо хэцүү байдалд ордог. Та маргалдах мэтгэлцэх дуртай гэхдээ хэн нэгэнд атаа жөтөө санадаггүй. Энэ мэнгэ нь таныг дүрсхийсэн ааштай гэдгийг илэрхийлнэ.
Байрлал 5
Хөмсөгний дээрх мэнгэ нь таныг хөрөнгө чинээний тал дээр азтай байхыг харуулж байна. Гэвч та бусад хүмүүсээс арай илүү ажиллаж байж их мөнгөтэй болох бололтой. Та олсон орлогоо атаархал тээгчдийн хараанаас холуур байлга. Таныг аргандаа оруулж орлогоос тань хуваалцахыг хүсэгчид олон байна. Энэ мэнгэ таныг бусдад хэт их итгэхээс болгоомжлох нь зүйтэй гэдгийг илэрхийлнэ. Зөн совингоо дага. Өөр хүнээр санхүүгээ хэзээ ч бүү хариуцуул.
Байрлал 6
Оюунлаг байдал, бүтээлч сэтгэлгээ, урлагийн салбарт амжилт олохуйц потенциал. Таны урлагийн авъяас хөрөнгө мөнгө, нэр алдар, амжилтыг авчрах болно. Энэ мэнгэ нь их бэл бэнчинг ч бас билэгддэг. Гэвч та хамгийн гол нь бусдын үгийг биш өөрийнхөө зүрх сэтгэлийг дагах ёстой. Зоригтой байвал амжилтанд хүрнэ.
Байрлал 7
Хөмсөгний доорх мэнгэ таныг гэр бүлийхэнтэйгээ таарамжгүй байдгийг харуулна. Энэ нь таны уйтгарлал, гуниглалын гол шалтгаан болдог. Таны амьдрал ажилд ч бас нөлөөлөх болно. Тиймээс сэтгэл санаагаа амар амгалан байлгахын тулд гэр бүл, төрөл төрөгсөдтэйгөө эв зүйгээ ололцох нь чухал юм.
Байрлал 8
Энэ байрлал тийм ч сайн биш. Таны санхүүгийн байдал үргэлж тогтворгүй байх нь. Энэ нь таны хэт үрэлгэн, мөрийтэй тоглоомонд дуртай зантай холбоотой. Гэвч ийм мэнгэтэй хүмүүс эсрэг хүйстнээ татах, сээтэгнэхдээ гаргууд байдаг. Чинээлэг болъё гэж бодож байвал орлого зарлагаа сайн тооцож бай.
Байрлал 9
Энэ мэнгэ нь сексийн болоод бусад төрлийн харилцааны асуудлыг илтгэнэ. Болж өгвөл энэ мэнгээ авахуулчих хэрэгтэй. Учир нь дараалсан их зовлонг авчрах нигууртай.
Байрлал 10
Хамарны доор байрлалтай мэнгэ нь маш удам сайтай хүн гэдгийг тань илэрхийлж байна. Та үргэлж өнөр өтгөн гэр бүлтэй байх ба, өтөлийн цагт ач гучаа тойруулан суух болно. Материаллаг болон оюун санааны хэрэгцээгээ хангалуун байлгахад ойр дотныхон тань том нэмэр болно.
Байрлал 11
Энэ байрлал нь хүнд өвчлөлд өртөмтгий болгодог. Ялангуяа энэ байрлалд том хар мэнгэ бол авахуулах нь зүгээр.
Байрлал 12
Амжилтаар дүүрэн, тэнцвэртэй амьдралтай байхыг илтгэнэ. Зүгээр ч нэг баян биш мөн алдартай болох магдлалтай. Дээдсийн зиндаагаар амьдрах бүхий л боломж байна. Гэр бүл, орон байрандаа сэтгэл хангалуун байх нь. Ийм мэнгэтэй бүсгүйчүүд үзэсгэлэнтэй дур булаам байх нь элбэг.
Байрлал 13
Таны амьдралд тулгарах хамгийн том бэрхшээл бол хүүхдүүд. Та тэдэнтэй сайн харилцаатай байхгүй бололтой. Хүмүүжүүлэх арга барилд суралцахаас өөр таны хийж чадах зүйл үгүй.
Байрлал 14
Хоол хүнсэнд эмзэг гэдгийг харуулна. Нэг бол их таргаламтгай, нэг бол ходоод муу эсвэл олон бүтээгдэхүүнээс харшилтай.
Байрлал 15
Та үргэлж хөдөлгөөнтэй байдаг. Гэрийнхээ эд хогшлын байрыг байнга шинэчилж өөрчилдөг. Шинэ газарт очиж, шинэ зүйл сурах эрмэлзэлтэй. Нэг л газартаа удаан байвал та уйдах болно. Аялал, адал явдалд дурлагч, гярхай нүдтэй нэгэн.
Байрлал 16
Хоол хүнс болон сексийн амьдралдаа болгоомжтой байх хэрэгтэй. Энэ хоёр бол таны хамгийн том асуудлууд. Мөн илүүдэл жин таныг бухимдуулж магадгүй. Та хайр дурлалын адал явдалд дуртай. Заримдаа ганцаас ч олон амрагтай байхыг хүсдэг. Энэ хүсэл нь таныг өөрийнхөө талаар гэм буруутай мэт бодол тээхэд хүргэнэ.
Байрлал 17
Нийгмийн харилцаа сайтай хүн. Гайхалтай сайн ярилцагч, олны дунд нэр хүндтэй нэгэн. Амжилтандаа хэт эрдэж, онгирч байгаад нэрээ “баасдах”-аас зайлсхий.
Байрлал 18
Та бол үргэлж хөгжил хөдөлгөөн дунд оршдог хүн. Гадаад далай руу аялах боломж олон тохиох боловч их уснаас болгоомжтой байх хэрэгтэй.
Байрлал 19
Мөнгөний тал дээр азтай, сайн найз нөхөд дагуулдаг мэнгэ. Эсрэг хүйстний дур булаам байдалд хэт автах сул талтай. Энэ л таныг галд оруулж мэдэх чанар юм.
Байрлал 20
Энэ мэнгэ танд аз, азгүйтлийн аль нэгийг дагуулах болно. Та биширмээр алдартай эсвэл бүх хүнд муу хэлүүлсэн нэгэн ч болж болно. Та оюун ухааны өндөр чадамж, бүтээлч сэтгэхүйтэй. Гэвч та авъяасаа сайн муугийн алинд ашиглахаас бүх юм шалтгаална. Энэ мэнгэ таныг түүхэнд үлдэх гоц хүн болохыг илэрхийлсэн ч байж мэднэ.
Байрлал 21
Насан туршдаа хоол хүнсээр дутахгүй явахын билэгдэл. Мөн энэ мэнгэ эзэндээ нэр алдрыг авчирдаг.
Байрлал 22
Таны амьдрал үргэлж аз жаргалтай баяр хөөрөөр дүүрэн урсгалтай байх болно. Спортод авъяастай бол тэр салбарт амжилт олно. Хөмсөгний төгсгөл дээрх мэнгэ нь эрх мэдэл, хүч чадалтай хүнийг илэрхийлдэг. Тиймээс байгууллагын дарга, захирал болох магадлал өндөр.
Байрлал 23
Та өндөр IQ-тэй, ажил амьдралын алинд ч толгойгоо сайн ажиллуулдаг. Орчин тойрондоо дасан зохицох чадвар сайн. Урт насална. Хөгшин болтлоо идэвхтэй амьдрах ба таны хүүхэд найз нөхөд эцсийн мөч хүртэл дэргэд тань байх болно.
Байрлал 24
Бага залуу насандаа алдар нэртэй болох ба үүнийгээ хөгшин насандаа хангалуун амьдрахад зориулаарай гэж зөвлөе. Учир нь та хөгшрөх тусмаа зүдрэж болзошгүй.
Байрлал 25
Мэнгэний сайн байрлалуудын нэг. Та юугаар ч дутахгүй амьдрах болно. Бүгдийг зохистой хэмжээнд барьж чадвал бараг л асуудалгүй дардан зам таны урд зурайна.
URL: