Шинжан Уйгурт дахин халдлага гарч, 31 хүн амиа алдлаа
Хятадын Шинжан Уйгурын өөртөө засах оронд халдлага гарч, 31 хүн амиа алдсан талаар тус улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Шинжан үндэсний төв Urumqi хотын зах дээр хоёр автомашинтай бүлэг хүмүүс дайрч, худалдаа хийж байсан хүмүүс рүү тэсрэмтгий бодис шидсэн байна. Үүний улмаас 90 хүн гэмтэж, 31 хүн амиа алдаад байна. Тус улсын нийгмийг аюулаас хамгаалах яамны зүгээс террорист халдлага хэмээн тодотгожээ. Шинжан Уйгурын бүс нутаг дахь хэт даврагчид сүүлийн жил орчимын хугацаанд бослого хөдөлгөөн зохион байгуулж, террорист халдлагууд зохион байгуулж буй билээ. Хамгийн сүүлд гэхэд тэд Urumqi-ийн галт тэрэгний өртөөн дээр бөмбөг дэлбэлснээр гурван хүн амиа алдаж, 10 гаруй хүн гэмтэж бэртсэн.
Л.Дэлгэр
Eagle.mn
URL: