Хүслээрээ ордог шорон солонгосчуудыг хуйлруулж байна

5555000666

Та сайн дураараа шоронд орохыг хүсэх үү? Мэдээж, бүгд л үгүй гэж хариулна.

Харин Өмнөд Солонгост ажлын хэнхэгтэй хүмүүст зориулсан өвөрмөц шорон байдаг бөгөөд хүмүүс энд хүнд ажлын дараа стрессээ тайлж, амардаг юм байна.

Сөүлээс 58 км зайд Хончхон хошуунд байрладаг “Inside Me” гэдэг энэ шоронд хоригдох гэж зуу зуун хүмүүс ирдэг.
47 настай Квон Ен-сок энэ шоронг байгуулжээ. Тэрбээр өмнө нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан аж. Квон Ен-сок ажлын шахуу графикаас болоод амрах цаг, боломж өөртөө гаргаж чаддаггүй байсан тул амьдралын хэв маягаа өөрчлөх талаар бодож эхэлжээ.
“Тэр үед би яаж хэсэг хугацаанд ажиллахгүй байх талаар бодох болсон. Ядаж хэсэг хугацаанд ажлаа мартахсан гэж мөрөөддөг байлаа. Бүх юм миний хүсэл зоригоос гадуур өрнөж, би өөрийн амьдралаа хянаж чадахгүй байгаагаа ойлгосон. Тэгээд би хэсэг хугацаанд өргөст торны цаана хоригдохыг хүслээ. Тэгээд сайн найзаасаа 7 хоног шоронд хорихыг гуйсан ч тэр зөвшөөрөөгүй. Эмчилгээний зориулалтаар гэсэн ч болохгүй гээд байлаа” хэмээн Квон өгүүлэв.
Ингээд тэр өөрөө өөртөө шорон барихаар шийджээ. Үнэндээ оюуны төв, алжаал тайлах газар гэж тэр үүнийгээ тайлбарладаг. Квон энэ шоронг байгуулахад бүтэн жил зарцуулж, 2 тэрбум вон буюу 19 сая долларыг үрсэн. Мэдээж, зээл авсан, бас ивээн тэтгэгчид тусалсан гэнэ.
Квоны шоронд зуу зуун хүмүүс сайн дураараа ирж, хатуу ширүүн хуяг харгалзагчдын шаардлагыг үг дуугүй дагаж мөрддөг. Хүмүүс гар утас, ном зэргээ хураалгаж, ганцаар хоригдох өрөөнд ордог. Энд зөвхөн жорлон, угаалтуур, жижиг ширээ л байдаг. Хоолыг хаалганы нүхээр өгнө, хэнтэй ч харьцах ёсгүй.
Сайн дурын “хоригдлууд” ганцаарчлан хорих өрөөнд ихэнх цагаа өнгөрөөж, амьдралын тухай эргэцүүлнэ. 14 хоног хоригдоход 150 мянган вон (146 доллар) төлдөг. Хүсвэл бясалгалын хичээл, оюуны болон бүлгийн сургалтад сууж болно.
“20 хүнтэй бүлэг байгуулдаг. Дотоод амар амгаланг олоход тэдэнд лам тусалдаг. Энэ нь өөрийгөө хянаж сурах зэрэг ашигтай талтай. Гэхдээ миний байгуулсан шорон яг шоронтой адилгүй гэдэгт санаа жаахан зовж байна. Тэнд дэндүү дулаахан, бас цэвэрхэн” гэж Квон ярилаа.
Сайн дураар хоригдоод гарсан хүмүүс “Түр зуур бүхнээс тусгаарлагдах үнэхээр сайхан байлаа. Байнгын стрессээс ангижирч, ер бусын сайхан амарлаа” гэж сэтгэгдлээ хуваалцаж байна.
www.mnews.mn

URL:

Сэтгэгдэл бичих