Мансууруулах төрлийн ургамал хилээр оруулахыг завджээ
Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бус химийн бодис оруулахыг завджээ.
Хилээр нэвтэрч байсан 57-17 ДГО улсын дугаартай “Хово” маркийн хүнд даацын ачааны автомашинаас 500 гаруй кг ямар бодис болох нь мэдэгдэхгүй химийн бодис мөн ургамлын үр гэх 148 шуудай эд зүйлсийг илрүүлсэн байна.Шуудай үрийг албаныхан мансууруулах төрлийн ургамал байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ.
Дээрх хууль бус химийн бодис болоод их хэмжээний үрийг манай улсын иргэн Б нь гаалийн бүрдүүлэлт хийгээгүй ачааны доор нуусан байжээ. Хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна.
URL: