Т.Даваасамбуу ЧИНИЙ УРУУЛ

e16c17c5b1ad10ebig
Чиний минь уруул ягаахан сарнай
Чимээ аниргүй хүслийн будаг
Чихэнд шивнэх зөөлөн бүүвэй
Чичрэх мөрний бүлээн нулимс

Чиний тэврэлтэнд ертөнц чиний дотор уусах шиг
Чиний үгэнд сэтгэл минь чиний зүг хийсэх шиг
Чиний харцанд би тэр чигээрээ ухаажих шиг
Чиний уруул ягаахан сарнай

Чиний хөлд цэцэгсийн дэлбээ өнгө сэргэх шиг
Чиний өнгөнд бодол бүр түүр холилдох шиг
Чиний цээжинд салхин саран гэгээрэх шиг
Чиний минь уруул ягаахан сарнай

Чиний дэргэдүүр зүрх бүхэн зогсох шиг
Чиний өмнүүр санамсаргүй хөл алдах шиг
Чиний хажууд бороо дусал саатах шиг
Чиний минь уруул ягаахан сарнай

Чиний хоолойд шувуу бүхэн хариулах шиг
Чиний чихэнд эгшиг тодрон уянгалах шиг
Чиний үсэнд шүүдэр ганган хурах шиг
Чиний минь уруул ягаахан сарнай

Ягаахан сарнай миний сэтгэл дотор
Ялгуухан эгшиг миний зүрхэн дотор
Чи минь миний амьдралын минь уруул


URL:

Нэр: аан Огноо: 31 July 2015

хэхэ

Нэр: аан Огноо: 31 July 2015

болж байна

Сэтгэгдэл бичих