Ялаа “архичин”…
Ялаа архи олдвол хүртэхээс буцахгүй амьтан болохыг Калифорнийн их сургуулийн амьтан судлаачид тогтоожээ. Тэд хэдэн жилийн турш ялаанд ажиглалт хийсэн бөгөөд судалгааны эхэн үед ялаа архины үнэрт татагддагийг тогтоосон боловч уух дуртайг нь таамаглаагүй гэнэ.
Эцэст нь тэд ялааны генд судалгаа хийж, архинд хэрхэн хариу урвал өгөхийг нь ажиглаж, ялаа яг л хүн шиг архи уух сонирхолтой байдаг гэж дүгнэжээ. Тэдний үзэж байгаагаар ялаа архины гашуун амтыг ч үл хайхардгаар барахгүй чихэрлэгээс илүү этанол бүхий хүнсэнд дурладаг гэнэ.
Судалгааны тухай эрдэмтэн Ульрайк Хеберлэйн “Хэрэв тэдэнд боломж олдвол хамгийн хатуу архийг сонгодог. Дахин уух бүртээ согтууруулах хэмжээ өндөртэйг уухыг эрмэлздэг болохыг бид тогтоосон. Ялаа цөөнгүй араншингаараа хүнтэй адил. Харин бид энэ удаад архинд татагдах байдал нь хүнийхтэй ижил гэдгийг тогтоолоо” гэжээ.
URL: