Дарханы хориход хүн нас барсан хэргийг тас нуужээ

9f9e46a0cf99118fbig461 дүгээр урьдчилан хорих төвд хоригдож байгаад нас барсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайханы хэрэг хуучирч амжаагүй байтал өнгөрсөн ням гаригт буюу тавдугаар сарын 18-нд Дархан-Уул аймгийн онцгой дэглэмтэй 435 дугаар хорих ангид ял эдэлж байсан хоригдол цус харваж нас барсан хэрэг гарчээ. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхээс хэтэрдэггүй, ялтан болон сэжигтнүүдийг хэн нэгний захиа даалгавраар шаардлагатай үед нь эмнэлэгт хэвтүүлж холбогдох эмчилгээг хийлгээгүйгээс болж хүний амь нас хохирсон хэрэг ар араасаа гарч хоёр, гурваар нь зэрлэгээр хомроглон хөнөөж, онц хэрцгийгээр тамлан бүрэлгэсэн хэргүүд сүүлийн үед газар авах боллоо.

Улс орны эдийн засаг, төр засгийн тогтворгүй байдлаас болж иймэрхүү онц ноцтой хүнд хэргүүд тасралтгүй гарах төлөвтэй байна. Талийгаач Д.Амарсайханд хэн нэгэн даргын тушаалаар эмчилгээ хийхийг хориглосон явдал нь ШШГЕГ-ынхны ялзралтай холбоотой юм. Энэхүү хүн амины хэрэг өндөр авсаны дараа “Жаст”-ын Ш.Батхүүг яаралтай УКТЭ-ийн мэдрэлийн тасагт шилжүүлж, мэс засалд оруулахыг зөвшөөрчээ. Энэ нь сайндаа ч биш, хариуцлагаас айж эмээсэн дарганцарууд бас нэг цагаан захтны үхэлд буруутгагдахаас сэргийлж авсан арга хэмжээ ажээ. Гэтэл Дарханы хориход ял эдэлж байсан ялтан эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан явдал нь дарин дээр давс нэмсэн хэрэг болов. Үүнийг мэдсэн ШШГЕГ-ын удирдлагууд хэргийг хав дарж, аль болохоор олон нийтэд дэлгэхгүй байхаар шийджээ. Энэ мэтчилэн Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн мэдэлд байдаг тус байгууллагыг тойрсон элдэв янзын асуудлууд ч ар араасаа олонд дэлгэгдэж, гэмт хэргийн шинжтэй олон үйлдлүүд нь ил болох цаг иржээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих